Ж.Баярмаа: Түр хороог булаана гэж санасангүй


4 цаг

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар  "Төмөр замын хил холболтын гэрээг хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төсөл"-д гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн. Уг төсөлд 33 гишүүн гарын үсэг зурж түр хороо байгуулах эрхтэй болсон ч Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ "Ухаа худаг"-ийн асуудлыг хянан шалгах түр хороо байгуулахаар санаачилж, 32 гишүүний  дэмжлэгийг авч энэ сарын 06-ны өдөр /2025.10.06/ олон нийтэд мэдэгдэлгүйгээр чимээгүй УИХ-д өргөн барьжээ.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа үүсээд буй нөхцөл байдлын талаар өөрийн байр суурийг илэрхийллээ. 

Тэрээр "10 тэрбум буюу 36 их наяд төгрөгийн алдагдалтай байж болзошгүй гэрээг хянан шалгах хороо байгуулагдах боломжгүй болж байна. Хаврын чуулганаар бол болно. Харбины хэлэлцээ чинь шинэ тутам байгуулсан учир шинэ дээр нь хэлэлцээд алдагдлыг нь бууруулах ёстой. Гэтэл асуудлыг шинэ дээр нь хэлэлцэж, ард түмний баялгийг хэдээр зарсан болохыг ил болгох ёстой. 

Эмч, багш нар цалингаа нэмүүлье, тэтгэврийнхэн тэтгэврээ нэмүүлье гээд 600-700 мянган хүн хэлээд байдаг. Гэтэл энд хэдэн улстөрчид 5 жил энэ улстөрийн сэнтийд суучхаад сав л хийвэл улсын нууцад аваад байгааг нэн яаралтай засаж, залруулъя гэсэн бодолтой байсан юм. 

Жагсаал булаадгийг мэднэ. Харин Түр хороог булаана гэж санасангүй. Түр хороогоо булаалгачхав уу гээд сандраад л явж байна. Өөрөө байгуулсан оффтэйк гэрээнүүдээ өөрөө шалгана гэж байх уу?" гэлээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү