Өвчин илрүүлдэг бугуйвч зохион бүтээжээ

Өвчин илрүүлдэг бугуйвч зохион бүтээжээ

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

Даваа гарагт Америкийн судлаачид хөлсний сенсороор чихрийн шижин, цист фиброз зэрэг өвчнүүдийг илрүүлэх бугуйн төхөөрөмж бүтээсэн тухай мэдээллээ.

Төхөөрөмжийн сенсор хөлсний молекул бүрэлдэхүүнүүдийг хэмжиж гарсан шинжилгээ, оношийн хариуг утсаар дамжуулна гэж Станфорд, Калифорний хоёр их сургуулийн судлаачид тайлбарлажээ.

Бусад хөлсний сенсоруудтай харьцуулвал тухайн хүн хөлсөө цуглуулахын тулд удаан суух  шаардлагагүй болжээ. Шинэ бугуйн төхөөрөмж арьсанд наалддаг хоёр хэсэг системтэй уян сенсор, микропроцессортой. Эдгээр нь  янз бүрий молекул, ионуудыг илрүүлнэ.

Хлорид ионы түвшин их байвал цист фиброзийн шинж тэмдэг байдаг. Харин цусны глюкоз их байвал чихрийн шижний шинж тэмдэг зэргээр ажиллана.

Бугуйн төхөөрөмж нь хөлсөнд олдсон бараг бүх молекулыг илрүүлэх боломжтой. Судлаачид одоо төхөөрөмжийг илүү нарийн болгоход ажиллана.

Хэрэв энэ төхөөрөмж зах зээлд хямд үнээр гарч чадвал дээрх өвчнүүдийн шинжилгээг заавал эмнэлэгт очиж хийлгэх шаардлагагүй.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү