Одоогоос 75 жилийн өмнө "Тарас Бульба”, "Амьгүй албат” зэрэг олон бүтээлээрээ алдаршсан зохиолч Николай Гоголийн шарилыг Даниловын сүмийн оршуулгын газраас зөөсөн аж. Гэтэл талийгаачийн авсны тагийг нээж үзтэл зохиолчийн толгой хажуу тийшээ харсан байжээ.
Тухайн үед Оросод төдийгүй Европод ч "летаргия” гэдэг өвчний талаар сайн мэддэггүй байсан тул эхний үед бүгд гайхсан гэдэг. Харин эрдэмтэн, судлаачид түүнийг "амьдаар нь оршуулсан” байж магадгүй гэсэн дүгнэлт хийсэн аж. Н.В.Гоголь өөрийн найзын эхнэр Екатерина Хомяковад хязгааргүй хайртай байсан боловч тэр нь гэнэт нас баржээ. Хайртай хүнийх нь үхэл Гоголийн сэтгэлийг шаналган зовоож, хямруулсан байна. Тун удалгүй тэр "Амьгүй албат” романыхаа хоёрдугаар дэвтрийн гар бичмэлийг шатааж, хэвтэрт оржээ.
Эмч нар Гоголийг тайвшруулах эмчилгээ хийсэн боловч олигтой үр дүнд хүрсэнгүй. Удалгүй зохиолч нас баржээ. Гэвч энэ үхлийн нууц одоо хүртэл тайлагдахгүй байна. Тухайн үед зохиолчийг хэн нь ч түр зуур гүн нойронд автсан гэдгийг өөрөөр хэлбэл, "летаргия” гэдэг өвчнөөр өвчилснийг нь мэдээгүй бололтой. Ийм учраас В.Гоголь авсан дотроо хөрвөөсөн байж магадгүй гэж эрдэмтэд таамагладаг. Энэ нь эцсийн дүгнэлт биш юм.
Ер нь түр зуур гүн нойрсолт буюу "летаргия” гэж ямар өвчин юм бэ. Lethargia нь "Lethe-мартах”, "Аrgia-хөдөлгөөнгүй” гэсэн Грек үгнээс гаралтай аж. Летаргия өвчнөөр өвдсөн хэн нэгнийг нас барсан хүнээс ялгахад маш хэцүү байдаг гэнэ. Сэтгэлийн хөөрөлд хэт автсан, ядарч туйлдсан эсвэл гэнэтийн ямар нэгэн цочролд орсон үедээ хүн "летаргия” өвчнөөр өвддөг болохыг эрдэмтэд тогтоожээ. Хүн энэ өвчнөөр ганц хоёр цаг, олон хоног, хэдэн арван жил ч өвдөж болзошгүй байдаг гэнэ.
Гэхдээ өвчтөн эргэн тойронд болж байгаа зүйлийг мэдэрдэг аж. Тэднийг гадна талаас нь харахад огт хөдөлгөөнгүй байдгийн зэрэгцээ бодисын солилцоо нь үлэмж буураад зогсохгүй, уураг тархины үйл ажиллагаа, зүрх судасны нь цохилт тасалддаг байна. Энэ үед нь хүнийг түр зуур гүн нойрсч уу, эсвэл нас барж уу гэдгийг зааглаж тогтоох хэрэг гардаг аж. Олон жилийн турш бөх унтсан хүмүүс нойрсож буй хугацаандаа хөгширдөггүй байна. Харин тэд сэрсэн даруйдаа хоёр гурван жилийн дотор маш түргэн хөгширдөг гэнэ.
Летаргия өвчнөөр яагаад өвддөг учир шалтгааныг өдгөө ч гүйцэд тогтоож чадаагүй байна. Уг өвчинтэй холбоотой итгэхэд бэрх элдэв яриа дэлхийгээр нэг таржээ.
Тухайлбал, XIү зууны үед Италийн алдарт яруу найрагч Франческо Петрарка 40 насандаа хүнд өвдөж, хэдэн өдрйин турш ухаангүй хэвтсэн байна. Сүүлдээ бүгд яруу найрагчийг нас баржээ хэмээн үзэж, түүнийг оршуулахаар зэхэж эхлэв. Аз болоход, тухайн үед хүнийг амьсгаа хурааснаас нь хойш нэг хоног өнгөрөхөөс нааш оршуулах нь битгий хэл, цогцсыг нь хөдөлгөхийг хуулиар хориглосон байж. Франческо "оршуулах” ёслол болохоос яг нэг хоногийн өмнө гүн нойрноосоо сэрж, эрүүл саруул болжээ. Энэ явдлаас хойш нэрт яруу найрагч хорвоод дахин гучин жил насалж, хамгийн алдартай сонетуудаа бичсэн гэдэг.
Английн нэрт зохиолч Уилки Коллинз, Герберт Уэлс нар "летаргия” өвчнөөс үхтэл айдаг байсан гэнэ. Тэр ч байтугай, Уилки Коллинз унтахынхаа өмнө "Намайг үхлээ хэмээн үзэхийнхээ өмнө сайтар нягтлан шинжээрэй” гэсэн бичиг бичиж үлдээдэг байжээ. Герберт Уэллс болохоор "Нойрссон хүн сэрсний дараа” гэсэн зөгнөлт өгүүлэл бичсэн гэдэг. Харин энэ хоёрын аль, аль нь жирийн үхлээр өөд болжээ. "Летаргия”-г зарим хүн эрт үеэс байсан өвчин гэж ярьдаг. Бас энэ нь өвчин бус хүний нойрон дунд бий болдог үзэгдэл ч гэдэг.
Нэг үе эрдэмтэд дэлхийн нэгдүгээр дайны үед гарсан "испани ханиад” гэгч тахалаас үүдсэн өвчин хэмээн үзэж байж. Харин одоо бол "летаргия” эрт дээр үед төдийгүй одоо ч байгаа өвчин гэж эрдэмтэд үздэг болсон. 1993 онд 23 настай англи бүсгүй Бекки Хауэллс гүн нойрсчээ. Эрдэмтэд түүний тархинд "испани ханиад”-ын нян байгаа эсэхийг шинжилж үзжээ. Гэвч ийм нян илэрсэнгүй. Эдүгээ манай гаригт "летаргия” өвчнөөр өвдсөн олон мянган хүн эмчийн хяналтанд байдаг аж. Америкийн анагаах ухааны эрдэм шинжилгээний төвд "Летаргия” өвчнөөр өвдсөн 200-гаад хүн байгаа гэдгийг саяхан мэдээлжээ.
Британийн эрдэмтэд ВИЛ гэсэн летаргиягийн нян тээгч байдаг. Энэ нь хүнийг унтамхай эсвэл бүр нойргүй болгодог төдийгүй зүрхний цохилтын хэмийг нь өөрчилж, хөлөргөдөг болохыг тогтоожээ. Ер нь летаргия хэт ядрах, айх, гэнэтийн сэтгэл хөдлөлөөс болж хүрдэг өвчин гэдгийг олон жишээ харуулдаг. Тухайлбал, Надежда Лебедева гэгч орос эмэгтэй нөхөртэйгөө хэрэлдэн, их уурласнаас болж гэнэт унтаад өгчээ. Тэрбээр нойрноосоо 20 жилийн дараа сэрсэн байна. Гэвч энэ нь эцсийн дүгнэлт биш юм. Ямар боловч, XXI зуунд В.Гогольд тохиолдсон "жигтэй зүйлийг” эрдэмтэд дахин гаргахгүй гэж найдъя.
Нууц нь үл тайлагдах "түр зуурын үхэл"
9 жил /2017-04-09 18:30:00 GMT+8/
Х.Нямбаатар: Хамаг олноороо харааж зүхсэн ч олон том төслүүдээсээ нэг алхам ч ухарч няцахгүй
360
5 өдөр
Хүүхдийн тэтгэмжээ өгөхдөө муухай үг бичсэн гэх шуугианы эзэн реппер Гинжин эхнэр, хүүхдийн хамт зугаалж явна
753
2 долоо хоног
Хотын орлогч Т.Даваадалайг албан тушаалаа урвуулан завших, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна
826
2 долоо хоног
УИХ-ын гишүүн П.Ганзориг Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгогдлоо
1205
3 долоо хоног
АН-ын бүлгээс "Туулын хурдны зам" төслийг зогсоох шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлжээ
1184
3 долоо хоног
Поп дива Б.Сарантуяа "Урлагт 40 жил-Хайрын бурхан" тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд хийнэ
1142
3 долоо хоног
Л.Энх-Амгалан: Эцэг эхчүүдээс баахан мөнгө хураачихсан зөвлөл нэртэй хэсэг бүлэг хүмүүс төгсөлтийн баярыг бүр хориглосон гэж шоудах хэрэггүй
1188
3 долоо хоног
Л.Энх-Амгалан: Монгол хэлний шалгалтын агуулга шуугиан дэгдээлээ. Ц.Доржготов гуайн өгүүллэг төгсгөл рүүгээ маш эротик өгүүллэг
1880
4 долоо хоног
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг ажлын 4 хоногт шилжүүлэх үүрэг өгчээ
1800
4 долоо хоног
Өнөөдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийхэд сайн
1933
4 долоо хоног
Н.Номтойбаяр: Төрийн албан хаагчид нэг өдөр зайнаас ажилласнаар эдийн засгийн хувьд хэмнэлттэй
2182
1 сар
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
74307
24
9 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
69080
8
8 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд