Замын хөдөлгөөнд оролцож байгаа цахилгаан дугуй, суррон, цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн П.Батчимэг ахалж байна.
УИХ-ын гишүүн П.Батчимэг, Сүүлийн жилүүдэд манай улсад иргэд, ялангуяа 18 нас хүрээгүй хүүхэд, залуус шинэ төрлийн бичил тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох нь эрс нэмэгдэж байна. Гэвч 2019-2024 оны эхний 7 сарын байдлаар цахилгаан дугуй, суррон, цахилгаан скүүтерээс үүдэлтэй нийт 600-гаад осол гэмтэл бүртгэгдсэн ба өнгөрсөн 2 жилд энэ төрлийн осол гэмтэл 4-5 дахин нэмэгдсэн байна.
10-19 насны хүүхэд, залуус энэ төрлийн осол, гэмтэл маш их өртөж, нийт 551 тохиолдол буюу 94 хувь нь Улаанбаатарт, 33 буюу 5.6 хувь нь хөдөө орон нутагт бүртгэгдээд байна. Энэ байдлаас авч үзэхэд бичил цахилгаан тээврийн хэрэглээ нь тулгамдсан асуудлуудын нэг боллоо.
Ажлын хэсгээс ХЗДХЯ, ЗТХЯ, ЭМЯ, ТЦА, ЗХУТ, Гаалийн ерөнхий газар, Стандарт хэмжилзүйн газрын эрх бүхий албан тушаалтнуудтай дээрх бичил тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлэгч ААН-үүдийн удирдлагуудтай уулзалтуудыг зохион байгуулж, мэдээлэл солилцож, мэргэжлийн судлаачдын багийг ажиллуулан холбогдох судалгааг хийлгэсэн.
Европын холбооны 30 орчим улсын цахилгаан дугуй, скүүтертэй холбоотой хууль, эрхзүйн орчныг харьцуулан судалж, эдгээрээс Герман, Ирланд, Испани, Эстон, Болгар, Казахстан зэрэг улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрэмд тулгуурлан харьцуулж авч үзлээ. Ингэхэд манай улсын цахилгаан дугуй, скүүтерийн ангилал тодорхой биш, уг тээврийн хэрэгслийг жолоодогчийн үүрэг, хариуцлагын зохицуулалтгүй, тээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлага байхгүй зэрэг нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тулгамдсан асуудал болсон байна. Иймд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүсэж байна. Хуулийн төслийг 2025 оны 3-р сарын 25-нд УИХ-ын Тамгын газрын DParliament.mn цахим хуудсанд байршуулсан гэв.
П.Батчимэг: Сүүлийн 5 жилд цахилгаан дугуй, скүүтерийн осолд 10-19 насны 551 хүүхэд өртсөн байна
1 жил /2025-05-27 05:44:48 GMT+8/
Ж.Золжаргал: Х.Нямбаатарыг нийслэлийн төсвийн сонсголд урьсан ч ирэх хүмүүсийн жагсаалтад нэр нь байгаагүй
86
8 цаг
З.Мэндсайхан: Улсын төсвийн алдагдал 1 их наяд төгрөг байхад нийслэлийн төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөгт хүрсэн
80
8 цаг
Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нэг гарын үсгээ 50 сая төгрөг хүртэл үнэлдэг гэв
1569
3 долоо хоног
Ж.Баярмаа: Монголын дундаж давхарга буюу цалин авдаг 1 сая иргэн өрийн дарамтанд ороод эмзэг бүлэг рүү шилжихэд бэлэн болсон байна
1333
3 долоо хоног
Маргааш нийтийн тээврийн 55 чиглэлд өөрчлөлт орж, гол чиглэлүүд ихэвчлэн Их тойруугаар явна
1553
3 долоо хоног
Г.Дамдинням: Гангийн үйлдвэрийн тендерт оролцогчдын үнэлэх ажлын хэсэг байгуулагдсан
1682
4 долоо хоног
Х.Нямбаатар: Хамаг олноороо харааж зүхсэн ч олон том төслүүдээсээ нэг алхам ч ухарч няцахгүй
2626
1 сар
Ж.Золжаргал: Х.Нямбаатарыг нийслэлийн төсвийн сонсголд урьсан ч ирэх хүмүүсийн жагсаалтад нэр нь байгаагүй
86
8 цаг
З.Мэндсайхан: Улсын төсвийн алдагдал 1 их наяд төгрөг байхад нийслэлийн төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөгт хүрсэн
80
8 цаг
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
76627
24
9 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
71297
8
8 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд