"Тайванийг тусгаарлах" ямар ч гарцгүй

"Тайванийг тусгаарлах" ямар ч гарцгүй


6 сар

Орон нутгийн цагаар 27-ны өдөр Дэлхийн Эрүүл Мэндийн Ассамблейн 77-р чуулган дахин зарим орны дэвшүүлсэн "Тайванийг ажиглагчаар оролцохыг урих" гэсэн саналыг хэлэлцэх асуудалд оруулахаас татгалзав. Тайваний эрх баригчид найм дахь жилдээ Дэлхийн эрүүл мэндийн ассамблейд оролцох боломжгүй болов. Энэ нь нэг Хятадын зарчим бол ард түмний хүсэл тэмүүлэл, цаг үеийн чиг хандлага мөн, Түүнчлэн Тайваний Ардчилсан Дэвшилтэт Намын эрх баригчид дэлхийн нийтийн эрх ашгийг хохироосон улс төрийн заль мэх гаргаж, гаднын хүчинтэй сүлбээлж, "Тайванийг тусгаарлах"-аар оролдох нь ямар ч гарцгүй гэдгийг бүрэн харууллаа.

Хэдхэн хоногийн өмнө Тайваний удирдагч Лай Чиндэ албан тушаалдаа орох үеэр хэлсэн үгэндээ "Тайваний хоолойн хоёр эрэг хэн алиндаа захирагдахгүй байх" гэсэн шинэ "хоёр улсын онол"-ыг илт дэвшүүлж, "Дэлхийн Тайвань" гэгчийг дур мэдэн хөөрөгдөж, "Гаднын хүчинд түшиглэж Тайванийг тусгаарлах"-ыг зэхсэн юм. Тэгвэл Дэлхийн Эрүүл Мэндийн Ассамблейн 77-р чуулган нь тэд олон улсын тавцанд шургах нэгэн боломж байсан юм. Тиймд чуулганаас өмнө Тайваний "Эрүүл мэндийн сайд" гэгч нөхөр удаа дараа арга хэмжээ зохион байгуулж, ДЭМБ Тайванийг гишүүнээр элсэхийг уриалжээ. Түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен мэдэгдэл гаргаж, ДЭМБ Тайванийг чуулгандаа ажиглагчаар оролцуулахыг урихыг чанга уриалсан юм...

Яг үнэндээ зарим орны Тайваньтай холбоотой санал нь нэг Хятадын зарчмыг зөрчсөн учраас ямар ч үнэ цэнгүй юм. Нэг Хятадын зарчим нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2758 тоот тогтоол, Дэлхийн Эрүүл Мэндийн Ассамблейн 25.1 тогтоолоор батлагдсан үндсэн зарчим бөгөөд энэ нь Тайвань олон улсын байгууллагын үйл ажиллагаанд, тэр дундаа Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн үйл ажиллагаанд оролцохын угтвар нөхцөл юм. ДЭМБ Тайваньтай холбоотой саналуудыг жил дараалан няцаасан нь олон улсын хамтын нийгэмлэг НҮБ-ын дүрэм, олон улсын харилцааг зохицуулах үндсэн хэм хэмжээг хамгаалж буйг харуулж байна.

Тайваний эрх баригчид "Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд оролцох" гэж дэмий оролдохын оронд урьдын сургамжаа эргэн харах хэрэгтэй: Тайвань яагаад 2009-2016 онд ДЭМБ-д ажиглагчаар оролцох боломжтой байсан ч болж чадаагүй вэ? Учир нь Ардчилсан дэвшилт намын эрх баригчид "Тайвваний тусгаар тогтнол"-ыг зэхэж, нэг Хятадын зарчмыг тусгасан "1992 оны зөвшилцөл"-ийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан болохоор Тайвань Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд оролцох улс төрийн үндэс сууриа алдсан юм.

Гэвч АДН-ын эрх баригчид мохоогүй бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн өрөвдөх сэтгэлийг татах оролдлого хийж, "тахлаас урьдчилан сэргийлэх цоорхой" гэгчийг шалтаг болгосон юм. Мэдээж, энэ бүхэн улс төрийн шоу. Тайваний хоолойн хоёр эргийнхэн бол угсаа гарал нэгтэй ахан дүүс юм. Хятадын Төв засгийн газар Тайваний элэг нэгтнүүдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө үргэлж санаа тавьж, нэг Хятадын зарчмыг баримталсны үндсэн дээр Тайвань дэлхийн эрүүл мэндийн салбарын арга хэмжээнд оролцоход зүй зохистой тохируулга хийсэн. Тайваньд "Олон улсын эрүүл мэндийн журам"-ын холбоо барих газартай болохоор ДЭМБ-ын мэдээллийг саадгүй авах боломжтой. Тайваний анагаах ухаан, эрүүл мэндийн мэргэжилтнүүд ДЭМБ-ын техникийн үйл ажиллагаанд ганцаарчилсан байдлаар оролцох боломжтой бөгөөд зөвхөн өнгөрсөн онд л гэхэд давхацсан тоогоор 24 мэргэжилтэн ДЭМБ-ын техникийн үйл ажиллагаанд оролцсон байна. Тийм болохоор Тайваний эрүүл мэндийн байгууллага олон улсын байгууллагатай харьцаж чадахгүй байна гэдэг бол АДН-ын эрх баригчдын заль мэх төдий юм.

Тайваний ахан дүүсийн эрүүл мэндийн талаар ярих юм бол АДН-ын удирдлагууд АНУ-аас "хортой гахайн мах" импортолж, эх газрын КОВИД-19-ийн вакцинаас татгалзаж, Япон цөмийн бохир усаа далайд цутгахыг дэмжсэн тухайгаа яагаад тайлбар хийхгүй байгаа вэ? Энэ чинь тэр чигтээ Тайваний ахан дүүсийн эрүүл мэндийг уландаа гишгэж байгаа хэрэг биш үү?

Америкийн хувьд ерөөсөө л Тайванийг Хятад улсыг хазаарлах багаж болгож ирсэн нь тодорхой. Сүүлийн жилүүдэд Тайванийг Дэлхийн Эрүүл Мэндийн Ассамблейн чуулганд оролцуулахаар зүтгэж ирсэн юм. Дээр нь энэ жил тус оронд их сонгууль болох гэж байгаа тул зарим улс төрчид нь Тайванийг ашиглан Хятад улсад "хатуу чанга байр сууриа илэрхийлж", иргэдээсээ илүү санал авахыг оролдож байгаа нь ч тодорхой юм.

Өдгөө дэлхийн хэмжээнд эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа зангилаа үе шатандаа ороод байна. Энэ удаагийн Дэлхийн эрүүл мэндийн ассамблей олон улсын эрүүл мэндийн дүрэм журмыг шинэчлэн батлах, "Цар тахлын эсрэг гэрээ" байгуулах зэрэг томоохон асуудлуудыг хэлэлцэх юм. Гэсэн хэдий ч Тайваний эрх баригчид болон цөөн хэдэн орон улс төрийн асуудлаа зохицуулах, улс төрийн хувийн ашиг сонирхлоо олон улсын хамтын нийгэмлэгийн эрүүл мэндийн аюулгүй байдлаас дээгүүр тавихыг шаардаж байгаа нь мэдээж олны дургүйцлийг хүргэх юм.

Дэлхий дээр ганцхан Хятад улс байх бөгөөд Тайвань бол Хятад улсын салгашгүй бүрэлдэхүүн хэсэг мөн. АДН болон цөөн хэдэн улс орон яаж аашилсан ч энэхүү бодит үнэнийг гуйвуулж чадахгүй юм.

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү