Төмсний тухай сонирхолтой баримтууд 

Төмсний тухай сонирхолтой баримтууд 


7 жил

     Дэлхийн 1-2-р дайны үе болон бүх хямрал өлсгөлөнгийн үед ард түмнийг аварсан хүнс бол зөвхөн төмс гэнэ. Тэгвэл XYI зууны эхэн үед Елизавита хатан хааны тогооч анх удаа хааны хоолны ширээнд төмсний иш навчаар бэлдсэн хоолыг өгсөнөөс хатан болон зочдын бие тавгүйрхсэн байна. Энэ нь төмсний иш навч нь бага зэрэг хортой болохыг харуулсан байна. XVIII зууны эцэс XIX зууны эхээр төмсийг наранд зохиулах, хөлдөлт, үе мөчний өвчтнүүдийн үед эмчилгээний зориулалтаар хэрэглэж байжээ.

 Төмсийг эмчилгээний бүтээгдэхүүн гэх нь эргэлзээтэй боловч орчин үед хүмүүсийн хоол хүнсний хэрэглээний нэг хэсэгт байсаар байна.

Төмсний анагаах чанар: Төмс биднийг сэргээдэг нь гайхмаар сонсогдох боловч үнэхээр түүнд агуулагддаг аминдэмүүд эрдэсбодисууд бүх эд эсийг сэргээдэг. Энэ ногоо нь калиар баялаг, 1ш төмсний булцуунд 800мг кали байдаг байна. Организмд кали дутагдахад ядарч сульдах шинж илэрдэг. Төмсөнд агуулагдах магни нь энергийн үүсгэгч аденозинтрифосфатыг нийлэгжүүлдэг, фолийн хүчил нь ядаргаа сульдаанаас сэргийлдэг байна. Их хэмжээний кали нь артерийн даралтыг зохицуулж, зүрхийг хэм алдагдалтаас хамгаалдаг. Цусан дахь калийн түвшин их байх нь хэм алдалтыг бууруулж зүрхний шигдээс өвчнөөс сэргийлнэ.

Шимт бодисын зохистой харьцаа / 200гр-д /

Илчлэг                     220 ккал                                            С амин дэм                                 26.1 мг

Уураг                       4.6г                                                   В6 аминдэм                                0.7мг

Нүүрс ус                  5.1г                                                   Төмөр                                           2.7 мг

Өөх тос                    0.2г                                                   Никотиновын хүчил                 3.3мг

Холестерин              0 мг                                                   Эслэг чанар                                 2.2 г

Зохистой хэрэглээ: Жигнэсэн төмс буюу нухашыг долоо хоногт нилээд хэдэн удаа идэж болно. Гэхдээ төмсийг дангаар нь хэрэглэхийг хичээ. Тослог ихтэй сүмстэй хольж хэрэглэх, их тосонд шарж хэрэглэх нь эрүүл, илчлэг багатай хүнсийг зүрхэнд болон биед хортой хүнс болгон хувиргадагыг анхаарах нь зүйтэй.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү