УИХ-ын чуулганы хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: Миний төхөөрөмж ажиллахгүй маш удлаа. Миний саналаар дутахгүй байх гэж бодоод оролцохгүй суугаад байлаа. Чухал үед саналаа оруулж чадахгүй харамсалтай зүйлс болоод байна. Хүнийг нь дуудаад үзүүллээ. Үнэхээрийн болохгүй байна. Эхний санал хураалтад оролцсон. Сүүлийнх дээр төхөөрөмж ажиллаагүй. Асуудал байна шүү. Төхөөрөмж яаж ажилладгийг би сайн мэднэ. Бүх хуруугаа орууллаа. Үнэхээрийн ажиллахгүй. Энэ хүн ирж туслах гэж байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Төхөөрөмж тань зүгээр байна гээд хажууд чинь зогсож байгаа техникийн албаны хүн хэлж байх юм. Таны микрофоноор техникийн албаны хүнийг үг хэлүүлэх боломжгүй учраас би өмнөөс нь хэлж байна. Гишүүд маань хуруугаа уншуулаад санал хураалт даа хариуцлагатай оролцоорой.