ЗТ-ийн сайд Б.Дэлгэрсайханы гадаад томилолтыг УИХ-ын дарга цуцалжээ

ЗТ-ийн сайд Б.Дэлгэрсайханы гадаад томилолтыг УИХ-ын дарга цуцалжээ


1 долоо хоног

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан парламентын гишүүдийн ирцийн асуудал шүүмжлэлтэй хандаж байгаагаа удаа дараа илэрхийлсээр байна. Өнөөдөр гэхэд л УИХ-ын чуулганы хуралдаанд эрт ирдэг гишүүдийг урдуур суулгадаг болох журмыг боловсруулах шатанд явж байгааг дуулгалаа.

Мөн төсөв хэлэлцэж буй энэ үед зарим сайдын гадаад томилолтыг цуцалжээ.

Тухайлбал, "Ерөнхий сайд энэ удаагийн айлчлал хурлаа, эртнээс төлөвлөсөн байсан. Зайлшгүй оролцох шаардлагатай тул гурван сайдын хамт оролцож яваа. Харин Б.Дэлгэрсайхан гишүүний гадагшаа явах томилолтын хүсэлт ирсэн. Түүнийг нь олгохгүй цуцалсан. Төсөв хэлэлцэж байгаа энэ чухал үед ялангуяа сайд нар суух шаардлагатай байна. Энэ асуудалд онцгой анхаарах шаардлагатай" хэмээсэн юм.

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр,

  1. Хууль зүй дотоод хэргийн сайд Л.Алтангэрэл
  2. Шадар сайд Т.Доржханд
  3. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин
  4. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа
  5. УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал
  6. УИХ-ын гишүүн Б.Батбаатар
  7. УИХ-ын гишүүн Ж.Бямбасүрэн
  8. УИХ-ын гишүүн Л.Лувсанжамц
  9. УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир
  10. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин
  11. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нар гадаад томилолттой байсан аж.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү