УИХ 14.00 цагт яаралтай горимоор хуралдана

УИХ 14.00 цагт яаралтай горимоор хуралдана


2 долоо хоног

Өнөөдөр /2024.12.02/ Засгийн газар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөө өргөн бариад байна.

Тус хуульд, "Хэрэв хориг тавьсан, шинээр боловсруулж өргөн барих шаардлага үүссэн тохиолдолд арванхоёрдугаар сарын 15-ны дотор" гэсэн өөрчлөлтийг оруулж буй юм.

Энэхүү өөрчлөлтийг УИХ дахь МАН болон АН-ын бүлгүүд хэлэлцэж, дэмжих эсэх шийдвэрээ гаргана.

Намын бүлгүүд дэмжсэн тохиолдолд УИХ-ын чуулганыг 14.00 цагт яаралтай горимоор хуралдуулан, хуулийн төслийг хэлэлцэх аж.

Маргааш /2024.12.03/ 10.00 цагт УИХ-ын чуулганы хуралдааныг товлосон бөгөөд эцэслэн батлах ажээ.

Ерөнхийлөгч эл хуульд хориг тавиагүй тохиолдолд Засгийн газар 2025 оны төсвөө өргөн барих үйл явц өрнөх юм байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү