Д.Үүрийнтуяа: Дотуур байрны хүүхдүүдийн хоолны зардал 4300 төгрөг байгаа нь дэндүү бага байна

Д.Үүрийнтуяа: Дотуур байрны хүүхдүүдийн хоолны зардал 4300 төгрөг байгаа нь дэндүү бага байна


3 өдөр

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдаж, төсвийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, "Төрийн албан хаагчийг орон сууцжуулах хөтөлбөрийг урт хугацаанд хийх гэж байгаа бол ядаж зураг төсвийг нь батлуулчихаад оруулах хэрэгтэй. Үүнийг ирэх оны төсөвт оруулахаас илүүтэй хөтөлбөрөө гаргаад, хаана юу барихаа тохироод оруулах хэрэгтэй байх. Мөн гадаргын усны нуур, цөөрөм байгуулахаар яригдаж байна. Гэтэл мөн ялгаагүй зураг төсөв байхгүй. Он гараад зураг төсөл нь хийгдээд, гүйцэтгэл нь санхүүжиж байтал  энэ бүтэн дүнгээр санхүүжих боломжгүй он дамжих асуудал үүснэ. Тийм учраас үлдэгдэл 4.9 тэрбум төгрөгөөс энэ ажлыг хасах саналыг оруулж байна.

Мөн 2022 онд хийсэн судалгаагаар 1 сая орчим хүүхэд хоолны үйлчилгээгээр хамрагдаж байгаа. Дотуур байрны нэг хүүхдийн хоолны зардал 4300 төгрөг байна. Үүгээр өдрийн гурван хоол болон хоёр унд идэж байгаа. Үүнийг 2022 онд 2-3 дахин нэмэгдүүлэх шаардлагатай байна гэж мэдээлэл хийж байсан. Түүнээс хойш огт өсөөгүй л явж байгаа. Анхны хүчингүй болдог төсөв дээр нэг хүүхдийн хоолны мөнгийг 6600 төгрөгөөр Сангийн яам төлөвлөж оруулж ирсэн байсан ч буцаад хасагдсан байна. Гэхдээ 6600 гэдэг ч хангалттай дүн биш ч ядаж энэ дүнгээрээ байлгах хэрэгтэй. 10 хувиар бууруулах механик зардалдаа хүүхдийн хоолны мөнгийг оруулсан байна. Бид ирээдүй хойчийнхоо хоол унд, хүнсний аюулгүй байдлаас нь хасмааргүй байна" гэлээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү