Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа


2 долоо хоног

Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын мэргэшсэн зөвлөхүүд Тавантолгой түлш компанид ажиллалаа. Тэд компани, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцахаас гадна холбогдох бичиг баримтыг шалгаж дүгнэлт гаргасан юм. Тухайлбал, хөдөлмөрийн харилцаа, ажилтны нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал болон эрүүл ахуйтай холбоотой үзлэг шалгалтыг хийж, үзлэгээр илэрсэн зөрчлийг арилгуулах тухай зөвлөгөө өгсөн юм. 

Дээрх байцаагчид ОУХБ-ын “Орчин үеийн хөдөлмөрийн хяналтын үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх” сургалтад хамрагдаж байгаа аж. Сургалтын хүрээнд Тавантолгой түлш компанийн үйл ажиллагаатай танилцаж холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгалт хийж буй нь энэ юм. 

“Мэргэшсэн зөвлөх” бэлтгэх сургалтыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Удирдлагын академи хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нийслэл болон 16 аймгаас хууль, эрх зүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр мэргэшсэн хяналтын 35 байцаагч хамрагдаж байгаа юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү