Х.Нямбаатар: Тээврийн хэрэгслийн татварыг 2-3 дахин, зам ашигласны татварыг 5 дахин нэмнэ

Х.Нямбаатар: Тээврийн хэрэгслийн татварыг 2-3 дахин, зам ашигласны татварыг 5 дахин нэмнэ


2 долоо хоног

НИТХ-ын хурал үргэлжилж байна. Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар тээврийн хэрэгслийн албан татварын хувь хэмжээ, авто зам ашигласны төлбөрийг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг танилцууллаа.

Тэрээр "“Нийслэлийн 2025 оны төсвийн төслийн тухай хуульд суурь орлого зарлагыг ₮3.4 тэрбум төгрөгөөр тооцож улсын төсөвт орлого бүрдүүлэхгүй байхаар төлөвлөсөн. Сүүлийн жилүүдэд нийслэлийн тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсэн. Энэ нь авто замын сүлжээ өнөөдрийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байна. Хотын гол болон туслах замуудын хүртээмжтэй байдлыг нэмэхээр 138 км гаруй авто замыг шинэчилнэ.

Тээврийн хэрэгслийн албан татварын хувь хэмжээ, авто зам ашигласны төлбөрийг шинэчлэхдээ нийтийн тээврийн татварыг 0 хувь байхаар тусгасан. 2013 оноос хойш уг хуульд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй. Тус албан татварын төлбөрийг шинэчилснээр нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах, түгжрэлийг бууруулах, авто замын сангийн төсөв нэмэгдэнэ. Тээврийн хэрэгслийн албан татварын 2-3 дахин, авто зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэхээр төсвийн төсөлд тусгалаа” гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү