Дэлхийн цайны үйлдвэрлэлийн тэргүүлэх орнуудад жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-нд Олон улсын цайны өдрийг (International Tea Day) тэмдэглэдэг.
Олон улсын олон байгууллагууд, үйлдвэрчний эвлэлүүд нэг биш удаа ярилцаж байгаад 2004 онд Мумбайд (Mumbai, Энэтхэг) (World Social Forum), 2005 онд Порту Аллегре (Porte Allegre, Бразили) хотноо болсон Дэлхийн нийгмийн чуулганы хүрээнд уг баярыг хийж байхаар шийджээ. Эдийн засагт нь цайны үйлдвэрлэл гол үүрэгтэй Энэтхэг, Шри Ланка, Бангладеш, Непал, Хятад, Вьетнам, Индонези, Кени, Малайзи, Уганда, Танзани зэрэг орнууд баярыг голчлон тэмдэглэж байна. Орост цай анх XVII зуунд дэлгэрчээ. Цайны үйлдвэрлэл их байгаагаас зөвхөн нэртэй брэндүүд л орлого олж байна. Японд цай XVI зууны хоёрдугаар хагаст алдартай болжээ.
Цайг ундаа хэмээн Хятадын хоёр дахь эзэн хаан Шен Нунг (Shen Nung) МЭӨ 2737 онд нээсэн гэдэг. Тэрээр өнөөдрийн бидний ууж буй цайг модны навчийг халуун усанд хийгээд түүнийг нээсэн гэдэг. МЭ 400-600 онд Хятадад цайг эмчилгээний зориулалтаар хэрэглэж байсан нь цайг улам алдаршуулжээ.
«Бостоны цай уулт» гэх ажиллагаа 1773 оны арванхоёрдугаар сарын 16-нд болж Америкийн колонистууд Их Британийн цайнд тавьсан татварыг эсэргүүцэн хайрцаг, хайрцаг цайг Бостоны боомтын усанд хаяж байлаа.