АН-ын гишүүд өнгөрсөн долоо хоногт УИХ дахь намын гишүүд, Засгийн газарт байгаа сайд нартаа шаардлага хүргүүлсэн. Тэд Хамтарсан Загсийн газрын гэрээг ил болгохыг шаардсан байдаг. Харин өнөөдрөөс намын байрныхаа гадаа жагсаж эхэлжээ.
Тэд дараах шалтгааны улмаас намын байрныхаа гадна суулт хйиж эхэлжээ.
1. 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нарыг тодруулах ҮБХ хурал будилаантай болсон.
2. 2023 оны 7-р сард сонгуулийн дараа МАН-тай хамтарч засаг барих талаар урьдчилсан тохиролцсон ил болсон.
3. АН сонгуулиар өөрийн гэсэн байртай болгох ажиллагааг зогсоож, Залуучууд зочид буудалд оруулсан.
4. Намын үндсэн дүрмийн үйлчлэлийг хүчээр 2 жил зогсоосон, одоо 3 дахь жилдээ орж байна.
5. 2023 оны 4 сараас намын бүх үйл ажиллагааг зогсоож, сөрөг хүчний жагсаалуудыг хүчээр зогсоож байсан талаар дэд дарга нар нь мэднэ, гэжээ.
Тиймээс намын дарга Лу.Гантөмөрийгн өргөдлөө өгч, намын даргын ажлаа өгөхийг шаардаж байгаа ажээ.