Н.Номтойбаяр: Намайг Л.Оюун-Эрдэнэтэй тохирч, Тэргүүн шадар сайдаар очихоор боллоо гэдэг бол ОР ҮНДЭСГҮЙ ХУДАЛ ЯРИА


2 өдөр

УИХ-ын гишүүн, "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийж байна.Тэрбээр "Үнэн худал нь мэдэгдэхгүй олон яриа Төрийн ордонд өрнөж байна. Надтай хамт ажилладаг хүмүүсийг өнгөрсөн долоо хоногт хууль хяналтын байгууллагаас учир битүүлгээр байцаасан. Намайг айлгах гээд байгаа юм уу. Гэх мэтчилэн 11 гишүүдийг мөрдөж мөшгөж, хамаатай байж болох хүмүүсээс нь яриа авсан байна.  УИХ-ын гишүүд маш их айдаст автаж, эргэлзээнд орсон байна. Тиймээс энэ нь улс төрийн шийдвэрт сөргөөр нөлөөлнө. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд Ерөнхий сайдаас  итгэл үзүүлэх төсөлд "Үүссэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан цаашид сонгодог парламентыг төгөлдөржүүлэх шаардлагатай байна" гэсэн нь онцгой анхаарал татаж байгаа байгаа учраас энэ талаар одоо асууна. Хариултаас нь шалтгаалж дэмжих, эс дэмжихээ шийднэ. Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих сэдэл бүхий ноцтой үг, үйлдлүүд Засгийн газрыг огцруулахтай зэрэгцэн гарч ирсэн нь үнэн. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлаа өгнө гэдгээ мэдэгдсэн. Дараагийн Ерөнхий сайдын итгэл үнэмшил, мэдлэг туршлага, чадвар маш чухал. Авлигатай тэмцье гэж байгаа бол Ардын намтай тэмцэх учиртай гэж би дахин хэлье. Хэрэв татвар бууруулахгүй, нийгэм эдийн засагт хувьсал хийх чадваргүй хүн томилогдвол АН-тай хамтраад сөрөг хүчинд ажиллана. Дэгийн хуулийн дагуу саналыг ил авах учиртай. Хувийн бодлоо хэлэхэд үүнийг нуух ямар шалтгаан байгаа юм бэ. Ард түмнээсээ нуух ёсгүй. Харин нууцаар санал авна гэвэл би хувьдаа дэмжихгүй" хэмээлээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү