Д.Цогтбаатар: Нийслэлийн удирдлагууд бүгд хүн загнаж явдаг коммунист дарга шигээ болжээ


2 өдөр

Төсвийн байнгын хорооны хурлаар Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэв.

УИХ-ын гишүүдийн асуултад хариулахаар НЗДТГ-ын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын дарга М.Үнэнбат, Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр нарын албаныхан иржээ.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Энд таван төлгөн коммунист ирээд суучхаж. Хотын гудамжаар хүн загнаад л явдаг саарал хувцастай дарга шигээ болжээ, та нар. Иргэдтэйгээ харилцаа байхгүй. Хүмүүс өдөр бүр Ulaanbaatar.mn вэбсайт руу дарж ороод, та нарт санал өгөх гээд сууж байх уу. Та нарт иргэдийг машинтай нь байлгая, аз жаргалтай хотод амьдруулъя гэдэг сэтгэл алга.

Өөрсдийн ажил, амьдралаа зохицуулах гээд хүн машинаа авч унана, лизингээр авах үгүй нь та нарт хамаагүй. Яагаад та нараас заавал зөвшөөрөл авч машинаа лизингээр авч унах ёстой юм бэ. Ийм коммунист сэтгэлгээнээсээ сал. Инженерийн шийдэл хайх байтал татвар нэмнэ л гэнэ. Хоёрхон хүнээс санал авчхаад УИХ-ын түвшинд асуудлаа яриад сууж байгаагаасаа ичих хэрэгтэй.

Э.Бат-Үүл дарга цэцэг алагласан хот өгсөн шүү дээ. Одоо түгжрэл, стресс л байна” гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү