УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, хурлаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Бүлгийн дарга О.Цогтгэрэл, Агаарын хөлгийн түлшний асуудлаар Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн талаар АҮЭБ-ийн сайд Ц.Тувааны мэдээллийг сонслоо. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийн талаар мэдээлэл сонсож, асуултдаа хариулт авсан.
Мөн УИХ-ын гишүүн П.Батчимэг санаачилсан Суррон гэх цахилгаан дугуйн хэрэглээний аюулгүй байдлын талаар хуулийн төсөлтэй танилцлаа. Эцэст нь ноолуурын салбарын нөхцөл байдлын талаар ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярын мэдээллийг сонсох байсан ч ажил давхцсан гэх шалтгаанаар гурав дахь долоо хоногтоо сайд ирээгүй. Ноолуурын салбарын талаар мэдээлэл өгөхийг удаа дараа хойшлуулж буй асуудлаар Ж.Энхбаяр сайдтай хариуцлага ярина гэдгээ хэлье.
Агаарын хөлгийн түлшний асуудлыг УИХ-аар өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж, АН-ын бүлэг завсарлага авсан.
Маргааш Аюулгүй байдлын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэгдээд, дэгийн дагуу нэгдсэн чуулганаар орохгүйгээр ЗГ хоорондын хэлэлцээр зурагдана. Хэлэлцээрт гарын үсэг зурчихвал нэгдсэн чуулганаар соёрхон батлагдана. Тэгэхээр яг энэ үе шатанд нь асуудлыг ярихгүй бол цаашид өөрчлөх аргагүй болно.
Олон асуулт байна. Хэт нэг талыг барьсан, зарим нь орчуулгын алдаа гэж байгаа ч нефть нийлүүлэх компани "Чингис хаан" нисэх буудлыг бүхэлд нь ашиглах гэж байгаа мэт агуулга байна. Олон улсын хэлэлцээр ийм түвшинд байхад УИХ зөвшөөрч цааш явуулж болохгүй, засварлах, буцаах ёстой. Монгол Улс нефть хангамжийн олон эх үүсвэртэй болох бодлого барих ёстой. Дотоодоос болон БНХАУ-аас нефть авах эх үүсвэртэй байх хэрэгтэй. Гэтэл дотоодын эх үүсвэрээ хаагаад нэг л хангамжийн эх үүсвэртэй байхаар тусгасан байна. БНХАУ-аас онгоцны түлш илүү хямд үнээр авах ёстой байтал үүнийг ашиглахгүй байна.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Онгоцны түлш нийлүүлэх хэлэлцээрт ямар ч утгаараа Монгол Улсад ашиггүй зүйл заалтууд тусгагдсан. Энэ зүйл заалтуудыг сайжруулах саналуудаа УИХ-ын гишүүд хэлсэн. Онгоцны түлшийг ОХУ-ын төрийн өмчит нэг компани 20 жилийн хугацаагаар нийлүүлэх гэрээ хэлэлцээрийг дэмжихгүй. Хэдийгээр бүлэг дэмжээгүй ч байнгын хороодын хуралдаанд энэ байр сууриа хатуу илэрхийлэх шаардлагатай. УИХ-ын гишүүн Монгол Улсын эрх ашгийг хамгаалах нэн тэргүүний үүрэгтэй.
ОХУ-тай мөнхийн хөрш учир эсрэг байр суурьтай харагдаж болохгүй гэж хэлж байна. 35 жилийн өмнө 1990 онд АН-ын залуус ЗХУ-аас тусгаар, хараат бус, эрх чөлөөт Монгол Улс болохын тулд тэмцэж ирсэн. Тиймээс хараат бус шийдвэрээ гаргах ёстой юм. Жишээ нь, Х.Баттулга гэдэг хүн яагаад бүлгийн хуралд орж ирж, онгоцны түлшний асуудлаар байр сууриа хэлэхгүй байгаа юм бэ. Энэ хүний байр суурь надад сонирхолтой санагдаж байна.
С.Цэнгүүн: Онгоцны түлшийг ОХУ-ын нэг компани 20 жил нийлүүлэх гэрээг АН-ын бүлэг дэмжихгүй
1 жил /2025-04-21 07:53:48 GMT+8/
Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нэг гарын үсгээ 50 сая төгрөг хүртэл үнэлдэг гэв
1527
3 долоо хоног
Ж.Баярмаа: Монголын дундаж давхарга буюу цалин авдаг 1 сая иргэн өрийн дарамтанд ороод эмзэг бүлэг рүү шилжихэд бэлэн болсон байна
1302
3 долоо хоног
Маргааш нийтийн тээврийн 55 чиглэлд өөрчлөлт орж, гол чиглэлүүд ихэвчлэн Их тойруугаар явна
1524
3 долоо хоног
Г.Дамдинням: Гангийн үйлдвэрийн тендерт оролцогчдын үнэлэх ажлын хэсэг байгуулагдсан
1651
4 долоо хоног
Х.Нямбаатар: Хамаг олноороо харааж зүхсэн ч олон том төслүүдээсээ нэг алхам ч ухарч няцахгүй
2597
1 сар
Хүүхдийн тэтгэмжээ өгөхдөө муухай үг бичсэн гэх шуугианы эзэн реппер Гинжин эхнэр, хүүхдийн хамт зугаалж явна
3031
2 сар
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
76597
24
9 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
71271
8
8 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд