Япон улсад дунд болон ахлах ангийн 930 мянган хүүхэд интернет болон интернетэд суурилсан үйлчилгээнд гүн донтсон болохыг Эрүүл мэндийн яамнаас гаргасан судалгаанд тусгажээ.
Судлаачдын үзэж байгаагаар 2013 оныхтой харьцуулахад энэ тоо хоёр дахин нэмэгдсэн болохыг тодорхойлсон бөгөөд сошиал сүлжээ, ухаалаг утасны тоглоом зэрэг зүйлс нөлөөлсөн аж.
Японы эрүүл мэнд, хөдөлмөр хамгааллын яам өсвөр насныхны дунд интернет хэрэглээний талаар тодруулах судалгааг нийт 103 дунд сургуулиас авснаас 64 мянган сурагч хариу илгээсэн байна.
Үүнээс дунд ангийн эрэгтэй сурагчдын 10 хувь, эмэгтэй сурагчдын 14 хувь нь интернетийг замбараагүй, донтсон байдалтай хэрэглэдэг гэсэн хариу өгчээ.
Харин ахлах ангийн эрэгтэй 13 хувь болон эмэгтэй 19 хувьтай тэнцэх сурагчид мөн адил интернетэд донтсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Эдгээр сурагчдын илгээсэн хариу донтолтын үед илэрдэг шинж тэмдэгтэй таарч байгаа бөгөөд тэдний нөхцөл байдал “Интернет хэрэглэхгүй болсон тохиолдолд уурлан бухимдах” хэмжээнд хүрсэн болохыг судлаачид тодорхойлсон аж.