“Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” гуравдугаар шатны сургалт эхэллээ

“Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” гуравдугаар шатны сургалт эхэллээ


7 жил

НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газар, Европын Холбооны төлөөлөгчийн газар, Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж буй “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” “Гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг үндэсний түвшинд хангах нь” сэдэвт гуравдугаар шатны сургалт өнөөдөр ОБЕГ-т эхэллээ.



Сургалтын нээлтэд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн төвийн Зүүн Хойд Азийн бүс нутгийн Дэлхийн боловсрол, сургалтын төвийн хөтөлбөрийн ажилтан хатагтай Ана Кристина Торланд нар оролцон үг хэллээ.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар, томоохон хотууд болох Дархан-Уул, Эрдэнэт хотууд нь 2016 оны 10 дугаар сард НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газраас санаачилсан “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот”-ын чадавхыг бий болгох нь кампанит ажилд нэгдэн орсон. ХБНГУ-д 2010 онд эхлүүлсэн тус кампанит ажилд өнөөдрийн байдлаар дэлхийн 3651 хот нэгдэн орсон юм.



ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ, Улаанбаатар хот Европын Холбооны Олон улсын хамтын ажиллагаа, хөгжпийн ерөнхий газраас дэлхийн 20 хотод хэрэгжүүлэх “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот”-ын чадавхыг бий болгох нь төслийн нэгээр шалгарсан нь Монгол Улсын хүн амын тал орчим хувь нь амьдран суудаг нийслэлийн гамшгийн эрсдлийг бууруулж, иргэдэд эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гээд өмнөх сургалтуудаар 2015 онд Япон Улсын Сендай хотноо хуралдсан Гамшгийн эрсдлийг бууруулах дэлхийн 3 дугаар бага хурлаас батлан гаргасан Гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн үндэсний болон орон нутгийн хэрэгжилт, Гамшгийн эрсдлийг бууруулах хотын болон орон нутгийн төлөвлөлт, Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотын чадавхыг бий болгох нь олон улсын кампанит ажлын танилцуулга, арга хэрэгсэл, Үндсэн 10 чиглэл зэргийн талаар онол болон практик мэдлэгийг олгосон. Энэ удаагийн сургалтаар гамшгийг тэсвэрлэх чадавхийн онооны картын аргыг та бухэнд танилцуулах юм. Ингэснээр Та бүгд нийслэл, дүүргийн гамшгийн эрсдлийг бууруулах төлөвлөгөөг боловсруулах цогц мэдлэг, чадварыг олж авна” гэж онцоллоо.



Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийн тайланг улс орнууд  хоёр жил тутамд тайлагнах юм.

Монгол Улсын Засгийн газар Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хурлыг 2018 онд Улаанбаатар хотод зохион байгуулна.

Өнөөдрийн сургалтаар Мөн Европын Холбооны Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн ерөнхий газар (DЕ\/СО)-аас Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төслийн танилцуулгыг хийв.  Мөн “Гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн бусад баримт бичгүүдтэй уялдах орон нутгийн түвшний байдал” сэдвээр НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн төв, Зүүн Хойд Азийн бүс нутгийн Дэлхийн боловсрол, сургалтын төвийн хөтөлбөрийн ажилтан хатагтай Ана Кристина Торланд, “Гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагааг Улаанбаатар хотод хэрхэн хэрэгжүүлж буй тухай” танилцуулгыг нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Д.Эрдэнэбаатар нар хийлээ.



Тус сургалтанд нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Засаг даргын тамгын газраас нийт 40 гаруй хүн оролцож байгаа бөгөөд сургалтаар “Гамшгийг тэсвэрлэх чадавхын цогц үнэлгээ”, “Хотуудын гамшгийг тэсвэрлэх чадавхын онооны картын арга”, “Гамшгийг тэсвэрлэх чадавхын онооны картын арга хэрэглэх нь”, “Гамшгийн эрсдлийг бууруулах төлөвлөгөөг боловсруулах нь” сэдвээр сургалтанд оролцогчдод танилцуулга хийж, бүлгийн хэлэлцүүлэг хийх юм байна.

Эх сурвалж: ОБЕГ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү