Далайн усыг цэвэр ус болгох технологийг нээсэн тухай судлаачид өчигдөр мэдэгдлээ. Манчестерын их сургуулийн судлаачид графен материалд суурилсан, давс шүүлтүүрдэх чадвартай мембраныг гаргаж авсан байна.
Их сургуулийн хэвлэлийн төлөөлөгч “2025 онд НҮБ дэлхийн хүн амын 14 хувь нь усны хомсдолд орно” гэсэн ба тэдний шинэ судалгаа цэвэр усны нөөцөд хүрэх боломжгүй сая сая хүмүүсийг цэвэр усаар хангах боломжтой.
“Энэ технологи дэлхий даяар ялангуяа цэвэршүүлтийн станцгүй улсуудын ус шүүлтүүрдэлтэнд хувьсгал хийх потенциалтай.” гэжээ. Тиймээс тэдний гаргасан графен-оксид мембран систем цэвэр ус гаргах чадвартай том үйлдвэрийн дэд бүтэцгүй улсуудад баригдах боломжтой гэж харж байна.
Манчестерын их сургуулийн Үндэсний Графен Инститүтийн гаргасан графен-оксид мембран нь жижигхэн нанопартиклууд, органик молеклууд ба их хэмжээний давсыг шүүлтүүрдэж чадсан байна.
Графен оксид мембранууд өдийг хүртэл усанд орохоороо бага зэрэг хөөдөг учраас сүвээр нь усны молекулын хамт давс ороод байв. Харин одоо Манчестерын судлаачид эпокси давирхаатай (цавуунд хэрэглэдэг бодис) ханыг графен оксид мембраны хоёр талд байрлуулвал давсыг шүүлтүүрдэж чадахыг нээсэн байна.
Судлаачдын дараагийн алхам бол графен оксид мембраныг үйлдвэрт хямдхан төсвөөр гаргах боломжтой эсэхийг судлахаас гадна судалгаагаа улам баталгаатай болгох.
Графен гэдэг нь маш нимгэн, нэг атомын зузаантай, хуудас хэлбэрээр оршдог цэвэр нүүрстөрөгч.