Загастайн давааны замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа ихээр үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул анхаарал, болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.
Иргэд, та бүхэн хол, ойрын замд зорчихдоо шатахууны нөөцтэй, дулаан хувцастай байх, хоол хүнсний нөөцтэй, өвлийн дугуйтай, автомашинд зайлшгүй байх анхны тусламжийн багц, чирэгч, татлага, хүрз бусад шаардлагатай зүйлсийг авч явж хэвших, авто замд халтиргаа гулгаа ихээр үүссэн байгаа тул хурдаа тохируулж явахыг Зам, тээврийн яамнаас зөвлөлөө.