УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнөөдөр Агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах зорилготой Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Г. Тэмүүлэнгийн байр суурийг сонслоо.
- Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэлэлцүүлэг болж байна. Агаарын бохирдлыг богино хугацаанд бууруулах талаарх таны бодол?
Өнөөдөр УИХ-ын хоёр байнгын хороо Ерөнхийлөгчийн Тамгын Газраас санаачлан агаар орчны бохирдлын бууруулах хэлэлцүүлэг нийтийн сонсголыг хийж байна. Энэ хүрээнд бид сүүлийн 10 жилийн хугацаанд ийм хэмжээний нийтийн сонсголын хангалттай хийж байсан. Одоо бидэнд дорвитой шийдэл хэрэгтэй байгаа. Богино хугацаанд үр дүнд хүрэх 2-3 арга хэмжээнд тодорхой шийдэл гаргаж ажиллах саналтай байна. Үдээс хойшхи хуралдаанд тодорхой мэдээллүүдийг сонссоны дараа тодорхой шийдлүүдийг ярина.
Хувь гишүүнийхээ хувьд дэвшүүлэх хоёр санал байгаа.
1. Агаар орчны бохирдлыг бууруулах хүрээнд зөвхөн агаар гэлтгүй Нийслэл хоттой холбоотой цогц шийдлийг хийх хэрэгтэй. Агаарын бохирдлоос гадна хөрсний бохирдол , утаа, замын түгжрэл , хүн амын төвлөрөлттэй холбоотой дийлэнх асуудлууд байна. Тэгэхээр бид төвлөрлийг саармагжуулах , задлах бодлогыг гаргаж ирэх хэрэгтэй болж байна. Хамгийн түрүүнд Их Хурал, Засгийн газар аль нэг төр захиргааны байгууллага нь санаачлагыг аваад энэ ондоо багтаад 10-15 тэрбум төгрөгөөр байшин барилгыг Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд тодорхойлсон хэд хэдэн бүсийн хөгжлийн газар байгаа. Тодруулбал Хархорин, дагуул хотоосоо илүүд бүсчилсэн хөгжил хөдөөгийн төвлөрөлийг саармагжуулж энэ төв суурин газрыг сонгоод төрийн захиргааны байгууллагуудаас эхлээд гаргая .
2. Боловсролын байгууллагын Их дээд сургуулиудыг нүүлгэх асуудал байна. Гэхдээ орон сууц , сургууль байшин барилгаа шийдэх буюу 4-5 жилийн дараах асуудал. Миний хэлэх гээд шийдэл бол энэ оноос болон ирэх жилээс хэрэгжүүлээд эхлэх боломжтой асуудал Их дээд сургуулиуд , оюутнуудын амралтыг зохицуулах . Яагаад заавал оюутнууд 6-9 сарын хооронд амрах ёстой гэж. Агаарын бохирдол хамгийн их байдаг 11,12 1 сарын хугацаанд амралтыг нь зохицуулах боломжтой. Ингэснээр 150 мянган оюутан тэр дундаа дийлэнх буюу 80-90 хувь нь хөдөө орон нутгаас ирж байгаа оюутнууд байгаа.
Судалгаагаар 150 мянган оюутны 10 орчим хувь нь буюу 15 мянга нь өөрсдийн хувийн автомашинтай . 80-90 хувь нь орон сууц түрээслэж амьдардаг . Тэгэхээр бид энэ хугацаанд заавал оюутнуудыг хот суурин газар төвлөрүүлэхгүйгээр тухайн боловсрол соёлын яам нь ч чиглэл өгөөд тодорхой журмуудад өөрчлөлт оруулж оюутны амралтыг 12-3 сарын хугацаанд эвсэл 11-2 сарын хугацаанд гэж зохицуулсанаар төвлөрөлийг богино хугаанд саармагжуулах боломж бололцоо байна. Энэ асуудлыг шийдсэнээр магадгүй утаа 10-15 хувь буурах боломжтой.
Бид удахгүй ирэх оны төсвийг хэлэлцэж эхлэх гэж байна. 2020 оны 1-р сараас бид УИХ-ынхаа , Засгийн газрынхаа хэд хэдэн төвлөрсөн газрыг гаргая . Ингэснээр 10-15 мянган төрийн албан хаагч нар нүүн шилжих асуудал бүрэн шийдэгдэнэ. Тухайн төр зөхиргаануудын байшин , орон сууцны асуудлыг шийдэхэд дээд тал нь 100 тэрбум төгрөгөөр асуудлыг шийдэх боломжтой. Утааг бууруулахад жил бүр төсвийн зарцуулалт 75,7 тэрбум төгрөг. Нэгхэн жилд зарцуулж байгаа энэ мөнгөөрөө төвлөрөлийг саармагжуулах тухайн жилдээ утааг бууруулах гарц шийдэл байна.
Үдээс хойшхи хуралдаанаар эдгээр шийдлүүдээ яриад тодорхой үе шат хугацаатайгаар шаардлагаа тавина.