ЖДҮ-ийн хөгжлийн дэд хорооны даргаар О.Батнайрамдалыг дэмжлээ


4 цаг

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Дэд хорооны даргыг сонгох тогтоолын төслийг хэлэлцэж, УИХ-ын гишүүн О.Батнайрамдалыг Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргад нэр дэвшүүлж, гишүүдийн олонх нь дэмжлээ.

О.Батнайрамдал нь 1998 онд Ховд аймгийн арван жилийн 2 дугаар дунд сургууль, 2001 онд Монгол-Туркийн хамтарсан сургууль, 2004 онд Нордикийн дэлхийн нэгдсэн коллеж /Норвеги Улс/, 2008 онд Макалестерийн коллеж, Эдийн засгийн бакалавр /АНУ/, 2015 онд Харвардын Бизнесийн сургууль, Бизнесийн удирдлагын магистр /АНУ/, 2021-2022 онд Оксфордын Их сургууль болон АНУ-ын Колумбийн Их сургуулийн байгалийн баялгийн удирдлагын хөтөлбөр, 2025 онд АНУ-ын Харвардын Кеннедигийн сургууль “21-р зууны дэлхийн манлайлал ба нийтийн бодлого” хөтөлбөрт суралцсан.

Ажилласан байдал

•2009-2010 онд “Чоно” корпорацид Хөрөнгө оруулалтын менежер

•2011-2013 онд “Ориго партнерс Монголиа” ХХК-д Уул уурхайн хөрөнгө оруулалт хариуцсан Дэд ерөнхийлөгч

•2015-2017 онд АНУ-ын “Банк оф Америка”-ийн Нью-Йорк болон Сидней дэх салбарт Уул уурхайн хөрөнгө оруулалтын банкир

•2018 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д IPO, хувьцаа хариуцсан Дэд захирал

•2019-2020 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын Зөвлөх

•2020-2023 онд Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Дэд сайд, 2022 оноос МАН-ын Бага хурлын гишүүн

•2023-2024 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга

•2024 оноос Улсын Их Хурлын гишүүнээр анх удаагаа сонгогдон ажиллаж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү