NASA Дэлхийн ихэр гаригийг анх удаагаа нээжээ

NASA Дэлхийн ихэр гаригийг анх удаагаа нээжээ


7 жил

   NASA-гийн эрдэмтэд хамгийн анхны Дэлхийтэй адилхан, манай нар шиг одыг ижилхэн зайнд тойрон эргэдэг, амьдрал байх бүрэн боломжтой гаригийг нээжээ.

Ийм гаригийг 20 жил хайсны эцэст илрүүлж Kepler 452b хэмээн нэрлэсэн байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар манай дэлхийтэй ижил нөхцөлд байгаа гаригаас л амьдрал үүсэх боломжтой. Гэтэл манай нарны аймагт ийм гариг байхгүй байгаа.

Ийм өөр нарны аймгийн гаригийг эрдэмтэд экзопланет (exoplanet) гэж нэрлэж байгаа юм. Анхны экзопланетыг 1995 онд нээж байжээ. Сүүлийн 20 жилд мянга мянган ийм гаригуудыг нээгээд байгаа ч яг манай дэлхийтэй ижилхэнийг олоогүй байсан юм. Харин сүүлд нээсэн Kepler 452b нь анхны “дэлхийн ихэр” гариг буюу NASA түүнийг “Дэлхий 2.0” гэж нэрлээд байна.

Дэлхий 2.0-ын тухай мэдэгдэж байгаа зүйлс:

  • Манай дэлхийгээс 60 хувь том хэмжээтэй
    Хадархаг гадаргуутай, хийн атмосфертэй
    Дэлхийгээс 1,400 гэрлийн жилийн зайд байгаа
    Өөрийн нарыг 385 хоногт нэг тойрдог нь манай дэлхийтэй тун ойролцоо
    Уг гариг болон түүний нар нь 6 тэрбум жилийн настай буюу манай нарнаас даруй 1.5 тэрбум жилээр ах
    Манай дэлхийтэй ижил нөхцөлд манай дэлхийгээс урт насалсан нь амьдрал байх боломжтойг харуулж байгаа гэнэ.

Зайн хувьд ч экзопланетууд дотроо манай дэлхийд хамгийн ойр нь юм. Уржигдар NASA Kepler 452b-тэй цуг өөр 11 дэлхийтэй ойролцоо хэмжээтэй экзопланетуудыг зарлажээ. 


Kepler 452b бол манай дэлхийн ирээдүйн дүр төрх юм гэж эрдэмтэд онцолж байна.Энэ бол судалгааны дөнгөж эхлэл, цаашдаа асар их судлах зүйл байгааг мөн мэдэгдлээ. Ямар ч байсан манай дэлхий сүүн замын (milky way) галактикт ганцаараа биш гэдгийг эрдэмтэд баталжээ. Өөр хэд хэдэн дэлхийн ихэр байх ч боломжтой харагдаж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү