Архитектур тодорхойгүй Байршил: Испани Гранади
Лалын архитектурын нэгэн гайхамшиг болох бэхэлсэн ордон Алхамбра (“Улаан цайз”) уулархаг Гранада хотын толгод дээр тэгш өнцөгөөр сүглийнэ. Ул ордонг өмнөд Испанийг эзэгнэж байсан лалын шашинт Настрид угсааны султанууд XIII-XIV зууны үед барьжээ. Холоос ажихад дээгүүрээ арзгар шүдтэй мэт асар том цамхагууд улаан өнгийн цул тоосгон ханан дундаас өндийж байх шиг харагддаг нь энэхүү цулгуу хэдий ч айдас хүрэм сүртэй цайзын Алхамбра гэх нэрийн шалтгаан болжээ. Харин дотроо бол эл цайз дэлхийн хэмуээнд үнэлэгдэх гоёмсог байшингуудтай бөгөөд нуман алдарт гудам, багана, тааз, үүд, нуман үүдүүд нь лалын урлагийн шинэ сэтгэлгээ, ижилгүй ур чадварын харуулжээ.
Испанийн лалын шашинт угсааны сүүл үеийн эзэд Насридууд өмнөд Испанийн жижиг хэсэг, Гранада, Малага, Алмериа, хавийг захирч байлаа. Христ шашинт ноёд умардаас цаг ямагт дайлж байснаас болоод Насридуудад бэхжүүлсэн бөөү хэрэгтэй байшин, гар урчуудын цех, хааны зоос цутгалан, цэргүүдийн байр, нийтийн усанд орох газар, мечетүүд бүхий бие даасан, өөрийгөө хамгаалах чадвартай суурин байсан юм. Туслах байшингуудын дийлэнх нь хожим устсан ч зарим барилга нэмж баригджээ. Тухайлбал Христийн шашинт V Карл XVI зууны үед баруун өмнөд хэсэгт сэргэн мандлын ордон бариулжээ. Харин энд үлдсэн Насрид байшингууд испанийн лалуудын асар нарийн, чимэглэлтэй архитектурын сод жишээ болон үлджээ.
Алхамбра дотроо хэдэн талбайтай ба өөрийн усжуулалтын системээр усалдаг цэцэрлэгүүдтэй.
Нуман хануудаар хүрээлэгдсэн доторх талбайнууд ер бусын тансаг ба сүүдрэвчтэй усан сан, оргилууртай агаад хүмүүс энд амарч тухалдаг байжээ.
Нуман адарт гудмууд нь харин гипс, керамик хавтан, сийлбэрлэсэн модон өнгөлгөөтэй маш нарийн хийцтэй баганын толгойнуудтай гоёмсог загварлаг өрөөнүүд рүү хөтөлдөг юм. Тэр дундаас бүр ч нүд баясгам нь таазууд.
Зарим таазыг мокарабе хэмээх сталактит шиг унжсан нарийн гипсэн бүтээлүүдээр чимсэн нь ид шидийн мэь гэрэл сүүдрийн ер бусын хээ тусгал үүсгэн хараа булаана.