А аминдэм ба түүнийг хэрэглэх нь

А аминдэм ба түүнийг хэрэглэх нь


7 жил

   А аминдэм: Цөцгийн тос, хольцоогүй сүү, өндөг, элэг, А аминдэм өгдөг боловч илчлэг ихтэй юм уу холестеринтэйн улмаас эдгээрийг хэрэглэх нь хязгаартай байна. Шар, ногоон ногоо, жимсэнд байдаг .  А аминдэм болж хувирдаг каротин хэмээх бодис нь зөөлөн шинж чанартай хүнсний зүйл биш бол шингэх нь муухан байна. Ийм учраас олон хүн нэмэлт хэрэглэдэггүй бол А аминдэм дутуу авдаг.

А аминдэм илүүдвэл хор болж, үс нарийсах, уруул дээр яр гарах, арьс хөхрөх, хамраас цус гарах, толгой өвдөх, нүд бүрэлзэх, арьс загатнах , үе мөч өвдөх, дөрвөн мөч гар хүрэхэд хөндүүрлэн хавагнах мэтийн шинж тэмдэг үзэгдэж болно. Энэ аминдэмийг уухаа болимогц эдгээр шинж тэмдэг хурдан арилах бөгөөд С аминдэм ихээхэн хэмжээгээр уувал үүнээс бүрэн сэргийлж болно. А аминдэмд хордсон шинж илэрсэн насанд хүрэгчид 15 сар юмуу түүнээс илүү хугацаагаар 100000-500000 нэгж аминдэс ууж байсан байх бөгөөд өдөр тутамд 1сая нэгжийг уувал хордсон шинж түргэн илэрнэ. Мөн 25000 нэгж нь хүүхдэд хортой байж болно.

    Өдөрт голдуу 25000 нэгжээс илүүгүй А аминдэм ууж байхыг зөвлөдөг . Гэхдээ зарим эмч урьдын адил 6 сарын турш өдөрт 50000 нэгжийг бичиж өгөөд ямар нэгэн хордсон шинжгүй, сайхан үр дүнд хүрч байна. Ямарваа нэг өвчний үед А аминдэмийн хэрэгцээ ихсэж, түүнийг шингээх, хадгалах нь мууддаг юм. Тиймээс зарим тохиолдолд өдөрт 50000 нэгж уух нь ялангуяа улаанбурхан, өөхний булчирхайн үрэвсэл, бахлуур, бөөрний халдварын үед хэтэрсэн тун учраас хэрэглэж  их хэмжээгээр хэрэглэж болохгүй. Хоол хүнсэд уураг дутмаг үед А аминдэм үлэмж хэмжээгээр шаардагдана. А аминдэмтэй хамт лецитин уувал шингэц нь их сайжирч, өвчтөнд ч 25000 нэгж хангалттай болох бөгөөд эдгэрэх үеийн турш энэ тунгаар тогтмол ууж байх хэрэгтэй.

Улаан бурхан хүрснээс бусад тохиолдолд өвчтэй байсан ч балчир хүүхдэд 10000 нэгжээс илүүгүй, бага хүүхдэд 20000 нэгжээс илүүгүйг өгч байх нь зүйтэй.

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү