Хэрэв тийм гэвэл таны хүүхэд математик гэхээр сандардаггүй хүүхдийн тархитай харьцуулвал тоо бодохдоо тархины янз бүрийн хэлхээсүүдийг илүү хэрэглэдэг байна.
Яагаад? Үүнийг мэдэхийн тулд судлаачид насанд хүрэгчдийг тархины скан төхөөрөмжинд байрлуулжээ. Ингэхдээ тэд матемикт сандардаг, сандардаггүй хоёр бүлгийг оролцуулсан байна. Тэднээс 9+2=11 зөв эсэхийг асуухад хариултыг адилхан эсвэл ойролцоо хэлж байлаа. Гэхдээ тархины скан ондоо үр дүн харуулж байв.
Математикт төвөгшөөдөггүй хүмүүс тоо бодож, хариу гаргахдаа тархины нэг бүсээрээ үйлдэл хийх нь бага байлаа. Энэ бүс фронтопареатал буюу анхаарлын сүлжээ. Фронтопареаталаар санамж ажиллаж, асуудал шийдвэрлэдэг.
Харин математикаас төвөгшөөж, сандардаг хүмүүс энэ сүлжээнд үйлдэл хийж байгаа харагдсангүй. Тэд тоо бодож, хариу гаргахдаа тархины олон сүлжээг ашиглаж байжээ. Тиймээс судалгааг явуулсан Чикагогийн их сургуулийн Хесан Чан ийм хүмүүс математикийн хариуг олохын тулд өөр аргааp оролддог байх магадлалтай гэж үзэж байна.