Цасны тухай сонирхолтой баримтууд

Цасны тухай сонирхолтой баримтууд


6 жил

Байгалийн үзэсгэлэнтэй үзэгдэл болсон цасыг манай дэлхийн хүн амын тал нь огт үзээгүй бөгөөд ердөө гэрэл зурагнаас харсан байдаг ажээ. Хамгийн романтик, ид шид, ариухан мэдрэмж төрүүлж чаддаг цасны тухай сонирхолтой баримтуудыг хүргэе.

Цасан ширхэгийн найрлагын 95 хувийг агаар, 5 хувийг ус эзэлдэг бөгөөд дундаж жин нь 1 мг байдаг. Цасан ширхэг тэнгэрээс унах дундаж хурд цагт 0.9 км/мин буюу минутад 15 метр доошилдог. Нэг шоо метр цасанд 350 сая цасан ширхэг байдаг.

Дэлхийн гадаргын 12 хувь цасаар хучигдсан. Антрактидад 1983 онд цельсийн -123 хэм хүрч хүйтэрсэн нь өнөөг хүртэлх хамгийн хүйтэн болсон хэм аж. Туйлын умард хэсэгт цас маш хатуу байдаг учраас сүхээр цохиход төмөр цохиж буйтай ижил жингэнэсэн дуу гардаг байна. Цас усанд орохдоо хүний чихэнд сонсогдохооргүй аяархан чимээ гаргадаг. Энэ чимээг нь зөвхөн загас сонсдог гэнэ. Гэхдээ цасны уг чимээ загасанд огт таалагддаггүй гэж эрдэмтэд онцолжээ. 

Цельсийн хасах 30 хэм буюу түүнээс бага хэмд нарийн мөсөн зүүнүүдээс бүрдэх сэвсгэр цас “Алмазан тоос” үүсдэг. Судлаачид нийт 7 төрлийн цасан ширхэг байдгийг тогтоосон. Гэхдээ талстын бүтэц нь ижил цасан ширхэг байдаггүй гэдгийг ч олж тогтоосон байдаг. 1944 оны дөрөвдүгээр сарын 30-нд Москва хотод хүний алганы дайны цасан ширхэг унасан нь тэмээн хяруулын өдтэй адил байсан гэдэг. 

Цас ихэвчлэн цагаан байдаг ч Хойд туйл, уулсын бүс нутгуудад ордог цас талст хоорондын организмаасаа шалтгаалан ягаан, улаан өнгөтэй болдог байна. Тэр ч бүү хэл цэнхэр, ногоон, саарал өнгөтэй цас орж байсан тохиолд ч бий. Калифорнийн Сьерра-Невада нуруунд ордог ягаан цас нь бүр тарвасны үнэр, амттай байдаг аж. Астаксантин гэх улаан пигментийг агуулдаг хламидомонас нивалис замаг энэ нуруудын хэсгийн цасанд байдаг учраас цасны өнгөнд нөлөөлж ягааруулдаг гэдгийг судлаачид тогтоожээ. Энэхүү замаг нь бага хэмтэй мөсөнд амьдрах чадвартай төдийгүй зарим организмын хоол болдог байна. 1955 онд Калифорнид фосфортсон туяатай ногоон цас оржээ. Ногоон цаснаас амссан хүмүүс нас барсан бол гар дээрээ тавьж үзсэн хүмүүсийн арьсан дээр тууралт гарсан байжээ. 

1969 онд Шведэд Зул сарын баяраар хар цас орсон нь олон хүнийг цочирдуулж байсан бол 2001 онд Колорадод шийгуаны амттай ягаан цас оржээ. Энэ нь мэдээж дээр өгүүлсэн замагтай холбоотой. Үүнтэй адил ягаан өнгөтэй ч шийгуаны амтгүй цас 2006 онд Приморьед орж байсан нь тэмдэглэгдэн үлджээ. 

арны энергийн 90 хувь нь  цасанд  ойгоод буцаад сансар луу оддог. Манай дэлхийд ч бус Ангараг гарагт ердийн цас төдийгүй бас хатуу нүүрсхүчлийн цас (“хуурай” мөс) ордог аж. Тэгвэл Санчир гарагийн дагуул Титаны хүйтэн бүсүүдэд цас маягийн метан ордог байна. Харин Далай вангийн дагуул Тритоны ихэнх хэсэг ягаан цасаар хучигдсан байдаг. Энэ цас нь хөлдсөн азот, ус, нүүрсхүчлийн хий болон угаарын хий, метан, этаны хольцноос бүрддэг гэнэ. 

Дэлхийн гадаргуугийн ердөө 8,7 хувь нь цастай байдаг наймдугаар сард манай гаригийн нийт цасны жин 7400 тэрбум тоннд хүрдэг. Цасан шуурга  39 сая тонн цас шууруулж байхдаа 120 атомын бөмбөгтэй тэнцэх энерги гаргадаг байна. Цасны нуранги цагт 80-100 км хурдтай байдаг. Зарим их нуранги нь  цагт 360 км хурдтай буудаг нь “Формула-1”-ийн машины хурдаас их гэсэн үг юм. Дэлхийн мөсөнд агуулагдах усны хэмжээ бүх далай тэнгисийн уснаас 50 дахин бага, харин хуурай газрын уснаас долоо дахин их байдаг. Хэрэв бүх мөс хайлбал Номхон далайн усны төвшин 800 метрээр дээшлэх аюултай. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү