СҮРЭНХОРЫН ГЭХ БОСОО ХЭЭРИЙН ҮХЭЛ БА ХУВЬ ТАВИЛАН

6 жил

Уралдсан бүх тэмцээндээ түрүүлж магнайндаа тоос хүргэж үзээгүй Гайхамшигт хурдан Даншигийн босоо хээр азарга далан жилийн наадмаар түрүүлсний нөгөөдөр буюу улсад ердөө ганц түрүүлсний дараагаар, харамсалтайгаар тэнгэрт хальсан байдаг. Улаанбаатар хотоос зүүн тийш Амгалангийн засмал зам дээргүүр адуугаа бөөнөөр нь тууж явахад нь өмнөөс автомашины хурц гэрэл тусч Босоо хээр азарга замын голруу адуугаа хураан захлах тэр агшинд дайрсан байдаг. Азаргаа гайгүй болов уу хэмээн горьдож адуутай нь хамт харзнаж байжээ. Оройхон хирд Туул голоос услаад гарч ирсний дараахан хээр азарга гэнэт газар тийчигнэн унаснаа өндийн босч дөрвөн мөчөө гадагш тэлэн толгой өлийлгөн хүзүүгээ сунгаж хэлээ унжуулаад зогсоогоороо хөшиж үхсэн гэдэг. Энэ ослын хэргийг шалгасан ажилтанууд бие биенээ хаацайлах оролдлого хийж, удаашруулан үл тоомсорлох байдалтай байсан юм.

Маргаашнаас нь их шуугиан дэгдэж, Хэнтийн Өндөрхаанд олны цуглаан болж, тэр нь телевизээр цацагдаж, санаатайгаар азарга хөнөөсөн хүнийг хайж, ичнээ шийтгэхийг шаардаж, Төв аймгийн уяач Маар, Даваахүү нар санаатайгаар хүн явуулж дайруулсан гэж гүтгэж үзсэн юм. Ийнхүү нэртэй уяачдын хооронд яс хаясан хэрэг явдал даамжирч, улс төрийн шоу ч болох дөхөж байлаа. Энэ хэрэг явдал олны сэтгэлийг ихэд эмзэглүүлсэн юм. Телевиз, хэвлэл мэдээллийн оновчтой бус, хөнгөн хуудгай мэдээнүүд олныг удаан хугацаанд төөрөлдүүлж, Төв, Хэнтий аймгийн уяачдын дунд яс хаялцуулсан жалгын шинжтэй, өдөөн хатгаж үймээн гаргах гэсэн улс төрийн ч башир өнгө төрхтэй байсан юм.

#Түмэн эх хээр азарга
1989 оны эхээр Хэрлэн мөрний сав Баянулаан уул,Хөдөө арлаар нутагтай нэрд гараагүй нэгэн уяачийн хээр үрээ дааган наснаасаа тасархай түрүүлсээр байгаа мэдээ ойр хавьд тарсан байж билээ. Дэлгэрхааны Сүрэнхор уяачийг нутгаасаа гарч наадамдаж үзээгүй, хээр үрээ нь зэргэлдээ сумандаа нэг түрүүлж гэнэ гэх зэргээр аман яриа тарсаар байжээ.Уралдаан болгондоо урдаа улаан хөлтөнг ч алхуулахгүй босоо байсан азарган хээр үрээг соёолон насанд хүрэхэд саахалт нутгийн сайн уяачид гаргуун хурдан морин соёолонгоо хөтлөн очоод, хавчиж уралдаад хол хоцорсноор “Босоо хээр” -ийн дархан хурдыг баттай хэмээн нотолсон гэдэг.

Аваргын голд болсон “Тосон”-гийн рашаан сувилалын 20 жилийн ойн уралдаанд Халхын цуутай хурдан “галын хүрэн”, “дулааны хонгор” морьдын дундын угшилтай тэр хавьдаа л тасархай хурдалж байсан морин соёолонгуудаа хөтөлсөөр Төв аймгийн Баянжаргалан сумын уяач Чимэдочир, Хэрлэнбаянулааны уяач Пүрэв нар ирж соёолон хээр азаргыг зориуд сорьж уралдсан байна. Барианы газарт дөхөж ирэхэд хоёр морин соёолонг унасан хүүхдүүд соёолон хээр азаргыг дундаа хийгээд хавччихсан зуузай холбож явлаа. Тэгтэл тэднийг дагаж явсан хөнгөн тэрэгний цонхоор том далбагар нударгатай гар цухуйж далбагас хийлгэн дохимогц хээр азарга унасан хүүхэд жолоогоо султгаж, сул ороолгоход босоо хээр үрээ суга үсрэн гарч хоромхон зуурт морин соёолонгуудыг орхин зайлж давхисаар хол саахалт түрүүлжээ.

Ингэж соёолон хээр азарганы тоос сансарт хүрсэн түүхтэй аж. Монгол улсын алдарт уяач Сүрэнхор, унаач хүү, босоо хээр азарга энэхүү сонгодог арга, гоц хурдаа Халхын дэвжээнд дахин хоёронтоо давтсан түүхтэй юм. 1990 онд Хэрлэн хөдөө аралд болсон Монголын нууц товчоо хэмээх сурвалж номын 750 жилийн ойд зориулсан “Даншиг наадам” хэмээн алдаршисан наадамд хээр азарга мөн л гэнэт суга үсрэн цойлон түрүүлж “Даншигийн босоо хээр “ нэрийг авч билээ.

 Уралдсан бүх тэмцээндээ түрүүлж магнайндаа тоос хүргэж үзээгүй Гайхамшигт хурдан Даншигийн босоо хээр азарга далан жилийн наадмаар түрүүлсний нөгөөдөр буюу улсад ердөө ганц түрүүлсний дараагаар, харамсалтайгаар тэнгэрт хальсан байдаг. Улаанбаатар хотоос зүүн тийш Амгалангийн засмал зам дээргүүр адуугаа бөөнөөр нь тууж явахад нь өмнөөс автомашины хурц гэрэл тусч Босоо хээр азарга замын голруу адуугаа хураан захлах тэр агшинд дайрсан байдаг. Азаргаа гайгүй болов уу хэмээн горьдож адуутай нь хамт харзнаж байжээ. Оройхон хирд Туул голоос услаад гарч ирсний дараахан хээр азарга гэнэт газар тийчигнэн унаснаа өндийн босч дөрвөн мөчөө гадагш тэлэн толгой өлийлгөн хүзүүгээ сунгаж хэлээ унжуулаад зогсоогоороо хөшиж үхсэн гэдэг. Энэ ослын хэргийг шалгасан ажилтанууд бие биенээ хаацайлах оролдлого хийж, удаашруулан үл тоомсорлох байдалтай байсан юм.

Маргаашнаас нь их шуугиан дэгдэж, Хэнтийн Өндөрхаанд олны цуглаан болж, тэр нь телевизээр цацагдаж, санаатайгаар азарга хөнөөсөн хүнийг хайж, ичнээ шийтгэхийг шаардаж, Төв аймгийн уяач Маар, Даваахүү нар санаатайгаар хүн явуулж дайруулсан гэж гүтгэж үзсэн юм. Ийнхүү нэртэй уяачдын хооронд яс хаясан хэрэг явдал даамжирч, улс төрийн шоу ч болох дөхөж байлаа. Энэ хэрэг явдал олны сэтгэлийг ихэд эмзэглүүлсэн юм. Телевиз, хэвлэл мэдээллийн оновчтой бус, хөнгөн хуудгай мэдээнүүд олныг удаан хугацаанд төөрөлдүүлж, Төв, Хэнтий аймгийн уяачдын дунд яс хаялцуулсан жалгын шинжтэй, өдөөн хатгаж үймээн гаргах гэсэн улс төрийн ч башир өнгө төрхтэй байсан юм.

#Түмэн эх хээр азарга
1989 оны эхээр Хэрлэн мөрний сав Баянулаан уул,Хөдөө арлаар нутагтай нэрд гараагүй нэгэн уяачийн хээр үрээ дааган наснаасаа тасархай түрүүлсээр байгаа мэдээ ойр хавьд тарсан байж билээ. Дэлгэрхааны Сүрэнхор уяачийг нутгаасаа гарч наадамдаж үзээгүй, хээр үрээ нь зэргэлдээ сумандаа нэг түрүүлж гэнэ гэх зэргээр аман яриа тарсаар байжээ.Уралдаан болгондоо урдаа улаан хөлтөнг ч алхуулахгүй босоо байсан азарган хээр үрээг соёолон насанд хүрэхэд саахалт нутгийн сайн уяачид гаргуун хурдан морин соёолонгоо хөтлөн очоод, хавчиж уралдаад хол хоцорсноор “Босоо хээр” -ийн дархан хурдыг баттай хэмээн нотолсон гэдэг.

Аваргын голд болсон “Тосон”-гийн рашаан сувилалын 20 жилийн ойн уралдаанд Халхын цуутай хурдан “галын хүрэн”, “дулааны хонгор” морьдын дундын угшилтай тэр хавьдаа л тасархай хурдалж байсан морин соёолонгуудаа хөтөлсөөр Төв аймгийн Баянжаргалан сумын уяач Чимэдочир, Хэрлэнбаянулааны уяач Пүрэв нар ирж соёолон хээр азаргыг зориуд сорьж уралдсан байна. Барианы газарт дөхөж ирэхэд хоёр морин соёолонг унасан хүүхдүүд соёолон хээр азаргыг дундаа хийгээд хавччихсан зуузай холбож явлаа. Тэгтэл тэднийг дагаж явсан хөнгөн тэрэгний цонхоор том далбагар нударгатай гар цухуйж далбагас хийлгэн дохимогц хээр азарга унасан хүүхэд жолоогоо султгаж, сул ороолгоход босоо хээр үрээ суга үсрэн гарч хоромхон зуурт морин соёолонгуудыг орхин зайлж давхисаар хол саахалт түрүүлжээ.

Ингэж соёолон хээр азарганы тоос сансарт хүрсэн түүхтэй аж. Монгол улсын алдарт уяач Сүрэнхор, унаач хүү, босоо хээр азарга энэхүү сонгодог арга, гоц хурдаа Халхын дэвжээнд дахин хоёронтоо давтсан түүхтэй юм. 1990 онд Хэрлэн хөдөө аралд болсон Монголын нууц товчоо хэмээх сурвалж номын 750 жилийн ойд зориулсан “Даншиг наадам” хэмээн алдаршисан наадамд хээр азарга мөн л гэнэт суга үсрэн цойлон түрүүлж “Даншигийн босоо хээр “ нэрийг авч байжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Батбаяр [192.168.8.xxx] 3 жил
Үнэхээр гайхалтай