1869-1981 он Герман, Бавари хот
Баруун өмнөд Баварийн Хоэншвангу тосгоны ойролцоох асаг уулан дээр үлгэрийн орны Нойшванштайн цайз сүндэрлэнэ.Үүнийг XIX зууны сүүлээр Баварийн II Людвиг хаан Германы Вартбург,францын Пиеррефонд цайзуудынг харан биширч, санаа аван бариулсан гэдэг.
Эл цайз дундад зууны маягийн нүсэр хана, өндөр цамхаг, шүдэт хануудтай хэдий ч дотоод засал нь үлгэрт гардаг мэт чимэглэлтэй.Людвиг дундад зууны түүх болон Рихард Вагнерын дууриуд, бурхад, баатар, хүлэг баатруудын баатарлаг тууль, домгуудад туйлаас дуртай нэгэн байсан тул өнгөрөн одсон баатарлаг эриний илэрхийлэл болсон дундад зууны маягийн цайз бариулахыг хүссэн ажээ.
Энэхүү хосгүй романтик цайзыг хааны архитектор Эдуард Лидель барихдаа тайзны дизайнер Кристиан Яанкийн бүтээлүүд дээр үндэслэсэн байж магадгүй. Риделийн сонгосон Романеск-дахин сэргэлтийн хэв маяг Германд нэртэй байсан агаад торхон арк, торхон тааз, бат бэх хана нь Германы ард түмний онцлогийг илэрхийлж чаддаг ба тэдгээр нь Францдуу хэмээн үздэг илүү туяхан Гот дахин сэргэлтийн хэв маягаас эрс өөр байсан юм.Риделийн хэрэглэсэн Романсекийн хувилбар нь тун ч дэгжин: цайзад жинхэнэ бат бэх байлдааны бэхлэлт огт байхгүй.Түүнчлэн толгод дээрээс өөрсдөө дээш хөөрөх мэт харагддаг цамхаг, жижиг цамхаг зэрэг бүх зүйл нь “ төгс мөрөөдлийн” цайз дүрслэх л ганц зорилготой.Тиймээс цамхаг,жижиг цамхгуудыг зүгээр л сүр жавхлантай гоёмсог харагдуулах зорилготой нэмсэн байна.
Людвиг Ридельтэй нягт хамтарч ажилладаг байсан бөгөөд гадна заслаас гадна дотоод засалд, тухайлбал үлгэр домгийн үзэгдлүүд бүхий ханын зураг, чимэглэлийн байршлуудын талаар санаа оноогоо хуваалцаж байжээ.Хэдийгээр эл цайз ганц хүний төсөөлөл хйисвэрлэлийн үр дүн авч үй олон хүний үлгэрийн цайзны талаарх төсөөллийн биелэл нь болсон юм.