Дархлаажуулалт нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бөгөөд эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой. ДЭМБ-ын судалгаагаар дэлхий дахинд жил бүр 1.5 сая хүүхэд вакцинжуулалтанд хамрагдаагүйгээс халдварт өвчний улмаас нас бардаг гэж тооцоолжээ /ДЭМБ-2016/. Дархлаажуулалтын хамралт улс орнуудад жигд бус мөн эмзэг бүлгийнхэн вакцинд хамрагдалт бага, вакцинаар урьдчилан сэргийлэх боломжтой өвчнүүд (улаанбурхан, улаануд, татран, хөхүүл ханиад) дэгдсээр байна.
2018 онд дэлхий даяар вакцин бол үр дүнтэй, дархлаажуулалтын хамралт өндөр байх тусам хамгаалалт сайн гэсэн дүгнэлтийг гаргаж байна. ДЭМБ–ын санаачлагаар жил бүрийн 4 болон 10 дугаар сарын сүүлийн долоо хоногт “Дархлаажуулалтын 7 хоног”-ийг дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг. 2018 онд “ВАКЦИНДАА ХАМРАГДЪЯ, ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” уриан дор зохион байгуулахаар болсон [ДЭМБ, 2018]. НДББ-ийн төвөөсдархлаажуулалтыг амжилттай хэрэгжүүлсэн жишээ, дархлаажуулалтанд хамрагдалт өндөртэй жишээг тодорхойлох, боловсруулах, сурталчлах чиглэлээр ажиллана.
Мөн НДББ-ийн 2018 онд хийх ажлыг харилцаа холбоон дээр тулгуурлан дархлаажуулалтад хөрөнгө оруулснаар эрүүл мэндийн тогтолцоог хэрхэн бэхжүүлэх боломжтой гэдгийг харуулах зорилготой ажиллаж байна. Монгол улсын хэмжээнд Номхон далайн баруун бүсийн дархлаажуулалтын чиглэлээр дэвшүүлсэн зорилтуудыг ханган ажиллах, эрүүл мэндийн шийдвэр гаргагчид, бодлого төлөвлөгчид, эрүүл мэндийн ажилтнууд, хувь хүмүүс дархлаажуулалтын зөвлөмж мэдээллийг түгээх, вакцины ач холбогдлын талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай /өрхийн эмнэлэг, цэцэрлэг, сургууль, радио,FM,телевиз/ хамтран зохион байгуулна. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагын дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн, сувилагч нарыг сургалтанд хамруулахаар төлөвлөж байна.