Сүүлийн цагаан хирсний устал ба хүмүүний шунал

Сүүлийн цагаан хирсний устал ба хүмүүний шунал


7 жил

  Өнгөрөгч бямба гарагт дэлхий дэээр үлдсэн цор ганц үлдсэн өмнөд нутгийн эр хирс нас баржээ. Цагаан хирс нь өмнөд ба умардын гэсэн хоёр бүс нутагт оршдог юм. Гэвч өмнөд зүгийн цагаан хирс 2012 оны 3-р сарын 19-нд Кени улсын Ольга Пежета Консерсианад нас барсан . 

45 настай эр цагаан хирс

Тэд дэлхий дээрх хуурай газрын амьтад дотор зааны дараа орох том биетэй болно. Хүнд нүсэр бие, том толгой, богино хүзүүтэй ба биеийн урт 3.4-4.2 м, мөрний өндөр 150-185 см, биеийн жин 1440-3600 кг юм. Хамгийн хүнд хэмжээ нь 4500 кг байв. Хамар дээрээ 2 том эвэртэй ба урд эвэр нь илүү том, дундажаар 89.9 см байна. Зарим хирснийх 150 см хүрдэг. Пагдгар хөл нь 3 хуруутай. Тэд бор шардуу болон цайвар саарал зүстэй байна. Мөн цагаан хирс нь өвс идэхэд зохицсон өргөн амтай.

Судан улсад байсан 45 настай уг эр хирс нь өвчинтэйгээ тэмцэж байсан бөгөөд сүүлийн 24 цагийн турш түүний өвдөлт маш их байсан тул эмч нар түүний зовлонгоос нимгэлсэн гэв. Харин Судан улсад өдгөө хоёр эм /эх , охин / цагаан хирс үлдсэн бөгөөд тэднийг өндгөн эсийн суулгац авч хадгалсан тухай дурдсан юм.

Судан улсад бүу сүүлчийн эм цагаан хирснүүд

Цагаан хирсний мөхлийн шалтгаан бүгд хүн төрөлхтөнтэй холбоотой бөгөөд түүний эвэр өндөр үнээр зарагддаг байж. Иймээс хулгайн анчид цагаан хирсийг ангах болж тоо толгой маш хурданаар цөөрч мөхлийн ирмэгт хүрсэн нь энэ юм. Үлдсэн эм цагаан хоёр хирсийг суданы цэргүүд хамгаалалтад авч өсгөж байгаа юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү