Хэт чанга юмыг ердөө 8 минут сонсоход л сонсгол мууддаг

Хэт чанга юмыг ердөө 8 минут сонсоход л сонсгол мууддаг


7 жил

   Чихэвчээр хэт чанга зүйл удаан сонсох нь сонсголд муугаар нөлөөлдөг. Өсвөр насны 5 хүүхдийн нэг нь сонсгол муудахын ямар нэг шинж тэмдэгтэй байдаг байна. Энэ нь 1980, 1990 оныхтой харьцуулахад 30 хувиар өссөн үзүүлэлт юм. Мэргэжилтнүүд сонсгол муудахад  чихэвчийг гол нөлөө үзүүлдэг гэж үздэг.

Хэр хэмжээний чимээ сонсгол муутгадаг вэ?

   Ухаалаг утас 120 дБ хүртэлх чимээг гаргаж чаддаг. Энэ нь рок хөгжмийн, клубын тоглолтын чимээ, мотоциклын чимээ, хөл хөдөлгөөнтэй замын чимээнээс чанга дуу чимээ юм. Үндэсний эрүүл мэндийн газраас 85 дБ-ээс дээш чимээ сонсох нь сонсгол муутгадаг гэжээ. Сонсгол муудаж буйгаа чихэвчээ салгахад чихэнд юм шуугих, эсвэл чихэвчээ авахад бусад дуу намсаж сонсогдож байгаагаар илрүүлж болно. Гэхдээ ийм зүйл илрээгүй байсан ч сонсголоо муутгаж болдог байна. Өсвөр насанд сонсгол муудаж байгаагийн эхэн үеийн шинж илэрдэг ч 20, 30 хүртэл нь илрүүлэхэд төвөгтэй. Нэгэн судалгаагаар хэт чанга юмыг ердөө 8 минут сонсоход л сонсгол муудаж болдог гэжээ.

Чихэвч битгий зүү гэсэн үг биш

  Ингэлээ гээд чихэвч огт битгий зүү гэсэн үг биш юм. Хамгийн гол нь дуугаа хамгийн чангаас 60 хувиас дээшгүй байлгах ёстой. 60 хувь болговол чихэвчээ зүүсэн ч ойр хавьд болж байгаа харилцан яриаг сонсож чадна. Чихэвчээ өдөрт 1 цагаас илүү хэрэглэхгүй байх ёстой. Мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар 60-60 гэдэг дүрмийн дагуу буюу 1 цаг чихэвч сонсоод 1 цаг сонсохгүй байх нь сонсголд тустай. Тиймээс өдөрт 1 цагаас илүүгүй чихэвч сонсох нь зүйтэй юм. Чихний нүх рүү ордог чихэвчээс хуучны чихийг тагладаг чихэвч нь дээр байдаг байна. Бага насны хүүхдүүдэд спортын үйл ажиллагаа, хөгжмийн концерт, метронд суух зэрэгт чих хамгаалагч зүүлгэх нь зөв юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү