26.171 бөмбөг хаясан
- Түүний удирдлагаар 2016 онд Америк долоон улсад ажлаа хийгээд, амьдарч яваа энгийн хүмүүсийн дээрээс 26.171 бөмбөг хаяжээ. Үүнд Ирак, Афганистан, Йемен, Пакистан, Сомали, Пакистан тэгээд мэдээж Сири гэх улсууд орно.
Улсынхаа хуулийг зөрчсөн
- Обама 2011 онд улсынхаа конгресст 38 цагийн дотор Ливи рүү дайрах гэж байгаагаа мэдэгдсэн. Үүний дараа тэр ерөнхийлөгчийн хувиар Америкийн конгрессоос 60 хоногийн дотор зөвшөөрөл авах ёстой. Үгүй гэвэл Обама 30 хоногийн дотор түрэмгийллээ зогсоох шаардлагатай байв. Гэтэл тийм юм болоогүй. Харин ч Африкийн хамгийн потенциалтай байсан улсыг бөмбөгдсөөр ийм байдалд хүргэсэн.
Барак Обама улсынхаа хуулиас гадна олон улсын хуулийн дараах хоёр заалтыг зөрчсөн:
- Заалт 51-д “хэрэв армитай дайралтыг НҮБ-ын гишүүний эсрэг хийвэл”
- Заалт 39-50-д Аюулгүйн Зөвлөл армийн хүч хэрэглэхийг зөвшөөрвөл НҮБ-ын улс өөр улсад цэргийн ажиллагаа явуулж болно.
Хууль бус дайн
- Дээрх асуудлаар Америкийн цэргийн ахмад, 29 настай Нэтан Майкел Смит өнгөрсөн жил Обамагийн Ирак, Сирид хийж байгаа Исламын улс бүлэглэлийн эсрэг дайныг хууль бус гэж Колумбын шүүхэд өгч байв. Гэхдээ асуудал шүүхийн мэдлээс хальсан гэж үзээд, үр дүнд хүрээгүй байна.
Пакистан руу 330 удаа дайрсан
- 2009 онд Обама тангараг өргөснөөс хойш түүний удирдлаган дор Пакистан руу 330 удаагийн дайралт хийжээ. Гаагийн шүүхэд гэмт хэрэгтэн гэж нэрлэгдсэн Жеорж Буш Обаматай харьцуулахад дөрвөн жилийн турш Пакистан руу 55 удаа дайралт хийж байлаа.
Корнел Вест: Никсон, Буш, Обама, тэд бол дайны гэмт хэрэгтнүүд
- Америкийн философич Корнел Вест: “Бид шулуухан хэлэх ёстой гэж би боддог. Өөрсдийгөө хуурахгүй байя л даа: Никсон, Буш, Обама, тэд дайны гэмт хэрэгтнүүд. Тэд эрх чөлөөний төлөөх зүдрэл нэрийн дор энгийн хүмүүсийг алсан, гэхдээ тэд Уолл Стрийтийн гэмт хэрэгтнүүдийн адил хуулиас өөрсдийгөө зайлуулж байгаа... Гэхдээ хууль гэдэг бидний бүгдэд хамаатай. Хэрэв чи бид хоёр гэмгүй хүнийг алвал шоронд ордог бас тэндээ үүрд үлддэг биз дээ” гэж хатуухан шүүмжлээд байв. Хар арьст философич Корнел Вест нийгмийн хүний эрх, шударга ёсны төлөөх хөдөлгөөн, жагсаалуудад идэвхтэй оролцдог, 'Race Matter', 'Democracy Matters' зэрэг бестселлер номын зохиогч, Принстоны их сургуулийн философийн докторын зэрэгтэй төгссөн анхны хар арьстан.