Түүнд өөрөөсөө холдох боломж бүү олго

Түүнд өөрөөсөө холдох боломж бүү олго


8 жил

Та нөхрөө хардах сэтгэл төрөөд хаана хэнтэй байгааг нь утасдаж асуухгүйгээр ганц ч минут тайван сууж чадахгүй байна уу? Энэхүү таагүй мэдрэмжээс ангижрах хэдхэн зөвлөгөө өгье.

1. Таны эргэн тойронд өрсөлдөгчид бий болж эхэлсэн бол өөрийгөө тордож, санаа тавих хэрэгтэй болсныг сануулж буй хэрэг. Та хамгийн сүүлд хэзээ өөртөө санаа тавьж, гоо сайханд орсноо эргэн нэг санаач

2. Та зүгээр л нөхрийнхөө амжилтанд атаархаж байж магадгүй юм. Ялангуяа та түүнтэй ижил мэргэжилтэй, эсвэл ажил хамт олонтой болохыг хүсэгч гэрийн эзэгтэй бол үндэслэлтэй л асуудал. Энэ нь гэр бүлийн хүрээнд гарах манлайлагч байх гэсэн хүслийн нэг хэлбэр юм.

3. Хэрэлдэж маргалдсан тохиолдолд бурууг эхлээд өөрөөсөө хай. Бусдыг буруутгахад хэзээ ч оройтохгүй шүү дээ. Түүний үйлдэл таны уур бухимдлыг төрүүлж, тэвчээрийг барж байсан ч гомдоллож, хашгичих гэж бүү яар.

4. Хайртынхаа сайн зан чанар, гадаад төрхний давуу талыг нь олж гаргахыг үргэлж хичээ. Мөн аль болох сайхан шинж чанарыг нь түүнд олон хэлж бай. Өөрийн давуу талыг хайртай хүнээсээ олж мэдсэнээр түүний чинь сэтгэл санаа өөдрөг болж, илүү сайханд тэмүүлэх болно.

5. Ямар нэгэн юманд байнга гутарч, сэтгэл хангалуун бус байх нь үндэслэлтэй байлаа ч түүнийг өөрөөсөө түлхэх нэг шалтгаан болдог гэдгийг анхаар. Дүнсгэр эмэгтэйчүүдэд эрчүүд маш амархан сонирхол буурч уйдаж эхэлдэг.

6. Цаг үргэлж бүү хард. Гэхдээ хяналтаасаа алдахгүй байх нь зөв. Үүнд эмэгтэй хүний зөн совинг ухаалаг байдалтай хослуулах нь чухал гэдгийг сана. Хардалт гэдэг нь нэг талаар зөвхөн өөрийгөө л зовоож буй хэрэг гэдгийг ухаар. Хайртынхаа эрх чөлөөг хааж боох тусам тэрээр чөлөөлөгдөх гэж илүү ихээр хүсэн тэмүүлж таниас холдож, өөрчлөгдөх болно.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү