“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт ирэх Бямба гаригт буюу тавдугаар сарын 23-нд болно. Энэ өдөр Цэцэг төвийн уулзвараас эхлэн Зүүн дөрвөн зам, Халдварт, Нарантуул захын уулзвар хүртэлх замыг хаана. Мөн Хан-Уул дүүргийн “И-март” худалдааны төвийн уулзвар, Шангри-Ла төвийн уулзвар хэсгийг хааж замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Бүтэн болон хагас марафонд гүйгчид барианд бүрэн орсны дараа авто замын хөдөлгөөн хэвийн үргэлжлэх аж.
Хөдөлгөөн хязгаарлах бүс болон хөдөлгөөн түр хаах авто зам, уулзвар, гарцууд:
-Цэцэг төвийн уулзвар
– Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар
-Чингэлтэй дүүргийн уулзвар
-11-р хороолол
– Сансарын туннель
– Зүүн дөрвөн замын уулзвар
– Халдварт
-Нарантуул захын уулзвар
– Жанжин клуб
– Хан-Уул дүүргийн "Их март" худалдааны төвийн уулзвар
– Жаргалан хотхон
– Шангри-Ла төвийн уулзварыг 06:00-18:00 цаг хүртэл хаахаар болжээ.

0
0
0
0
0
0