Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хурал өчигдөр болсонтой холбоотойгоор олон хэл ам гарч эхэллээ.
Тухайлбал, “НИТХ-ын ээлжит бус хуралдаан хууль бус боллоо, тус хуралдааныг НИТХ-ын Ажлын албаныхан хууль бусаар зохион байгуулж, Хотын дарга Х.Нямбаатарын талд үйлчиллээ, НИТХ-ын хуралдаанд НИТХ-ын дарга А.Баярыг ирээгүй байхад нь түүнийг огцорууллаа” гэх зэрэг мэдээллүүд сошиал орчинд хүчтэй тарж байна.
Асуудлыг сөхөн харвал өчигдөр өглөө НИТХ-ын ээлжит XVII хурал хуралдахаар байсан ч НИТХ-ын Ажлын албанаас тайлбарласнаар “Ардчилсан намын бүлгээс ээлжит VII хуралдааныг хойшлуулах санал бүхий албан бичгийг НИТХ-ын дарга А.Баярт хүргүүлсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлуулсан тухай” мэдээлэл гарсан.


Гэвч үдээс хойш НИТХ-ын дарга А.Баяр “Хотын дарга Х.Нямбаатар НИТХ-ын хуралдаанаар Туулын хурдны замын ажлыг дэмжих тогтоол гаргаж өгөхийн хүссэн учир нь Нэгдүгээрт: Ерөнхий сайдаас чиглэл болгож, Туулын хурдны замын асуудлаар хууль хяналтын байгууллага шийдвэрээ гаргах хүртэл үйл ажиллагааг нь түтгэлзүүлсэн, Хоёрдугаарт: Иргэдийн дэмжлэгийг авахгүй байгаа учир НИТХ-ээр энэ асуудлыг хэлэлцэж дэмжсэн тогтоол гаргах боломжгүй” гэхэд Нисйллэийн Зсаг дарга Х.Нямбаатар ээлжит бус хууль бус хурлыг зарласан гэсэн бол өнөөдөр НИТХ-ын дарга А.Баяр “Хотын дарга Х.Нямбаатар НИТХ-ын Ажлын албатай хуйвалдаж, НИТХ-ын ээлжит бус хурал нэртэй хууль бус хурлыг зохион байгуулсан тул, тус хурлаас гаргасан бүх шийдвэр хүчин төгөлдөр бус” гэв.
Тэгвэл “Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 46.3-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг нийт төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүйн саналаар, эсхүл Хурлын Зөвлөл, Хурлын даргын санаачилгаар хуралдуулна” гээд цагаан дээр хараар биччихсэн байна.
Өөрөөр хэлбэл НИТХ-ын 45 төлөөлөгчийн 1/3 буюу 15 доошгүй НИТХ-ын төлөөлөгч Ээлжит бус хурлыг хуралдуулах санал гаргавал НИТХ-ын Ажлын алба хуралдааныг зохион байгуулах үүрэгтэй. Тэр дагуу өчигдөр үдээс хойш НИТХ-ын 32 төлөөлөгч НИТХ-ын Ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах санал гаргаж, НИТХ-ын Ажлын албанаас төрийн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх зарчмын дагуу, төрд тангараг өргөсөн албан хаагчдын хувьд НИТХ-ын Ээлжит бус хурлыг зохион байгуулсан.
Гэтэл "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага"-ын тухай хуулийн хууль хэрэгжүүлж ажилласныхаа төлөө өнөөдөр НИТХ-ын Ажлын албаны дарга М.Халтар нарын төрийн мэргэшсэн албан хаагчид буруудаж, ажлаасаа чөлөөлөгдөх дээрээ тулчихсан явж байна.
НИТХ, НЗДТГ-ынхан улс төр хийхдээ, хууль хэрэгжүүлж ажилласан жирийн төрийн албан хаагчидыг “хавчин гадуурхаж”, элдэвээр гүтгэж харлуулж байгаа нь Төрийн албаны жирийн шударга, зарчимд албан хаагчидад том дарамт болж байгааг анхаарна биз...
Ц.Мөнх
0
0
0
0
0
0