Н.Мягмарыг ЗГХЭГ-ын дэд даргаар томилов


50 минут

Засгийн газрын өнөөдрийн /2026.05.20/ хуралдаанаас Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Мягмарыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар томилжээ. Тэрбээр эрх зүйч мэргэжилтэй бөгөөд 2024 оноос Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болж байв.

  • 1999-2006 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр, захиргааны эрх зүйн тэнхимд багшаар,
  • 2006-2009 онд ХЗДХЯ-ны ахлах мэргэжилтэн, газрын даргаар,
  • 2009-2010 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар,
  • 2010-2012 онд “Монголын хөлөг онгоцны бүртгэл” ХХК-ийн Захиргааны менежерээр,
  • 2012-2014 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар,
  • 2014-2016 онд Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газарт консулаар,
  • 2017-2018 онд Азийн хөгжлийн банкны төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн менежерээр,
  • 2018-2023 онд ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын даргаар,
  • 2023 оноос УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга,
  • 2024 оноос Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус, тус ажиллажээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү