БНСУ-ын нэгэн компани Умардын удирдагч Ким Жон Уны зураг бүхий нүүрний маск худалдаанд гаргасан нь маргаан дагуулжээ. Хөрш орныхоо төрийн тэргүүнийг гутаасан агуулга бүхий бүтээгдэхүүн борлуулахгүй хэмээн олон дэлгүүр маскыг буцаасан байна.
Арьс чийгшүүлж, цайруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүнээ үйлдвэрлэгч компани "Цөмийн зэвсэг мэт маск" хэмээн тодорхойлсон нь олон улсад шүүмжлэлд өртөөд байна.
Хоёр Солонгосын түүхэн уулзалтыг тохиолдуулж уг максийг гаргасан бөгөөд 4000 воны үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн одоогоор 25 мянган ширхэг борлуулагдаад байгаа аж.
Эх сурвалж: eagle.mn