1979 онд ЗХУ-ын удирдагч Леонид Брежнев, БНАГУ-ын удирдагч Эрих Хонеккер нар энэхүү алдарт зургийг авуулжээ. Энэ бол социалист ахан дүүсийн үнсэлт бөгөөд хоёр удирдагч хичнээн дотно болохоо харуулах гэж уруулаа тас жимийн үнсэлцсэн байна. Уран бүтээлч Дмитрий Врубель тус зургийг Берлиний ханан дээр зурсан нь маш их шуугиан тарьж байжээ.
East Side галерейн хамгийн алдартай үзмэр болох Берлиний хананы үлдэгдэл дээр дүрслэгдсэн уг зураг нь урлаг хүний эрх мэдлийг хэрхэн илэрхийлдэг болон улс төрийн үзэл бодлыг ч өөрчлөх чадалтайг харуулсан бүтээл болсон байна.