Энэ жил 10 дахь жилтэйгээ золгож буй Монголын Жюү жицүгийн холбоо энэ сарын эхэнд улсын аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулсан. Тэгвэл оны хоёр дахь тэмцээнээ энэ сарын 27,28-нд спортын төв ордонд Жюү жицүгийн Ази тивийн анхны нээлттэй тэмцээнээр үргэлжлүүлэх гэж байна.
ASIA CONTINENTAL PRO буюу Ази тивийн нээлттэй тэмцээнд бусад тивийн тамирчид оролцох боломжтойгоороо онцлог. Одоогийн байдлаар, тэмцээнд найман орны 170 гаруй тамирчин бүртгүүлээд байна. Өсвөр үе , насанд хүрэгчид, ахмад гэсэн гурван ангилалд бүс болж, жин тус бүрдээ тамирчид шилдгүүдээ тодруулах юм.
Тэмцээнд оролцохыг хүссэн тамирчид линкээр орж бүртгүүлэх боломжтой.