СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна


15 минут

Цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна. Тодруулбал, өнөөдөр /2026.11.14/-ний өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг анхааруулж байна.

Иймд жолооч та бүхнийг анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, цаг агаарын урьдчилсан мэдээг сонсож холын замд зорчихыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү