Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ажиллах цагийн хуваарь


11 минут

Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын болон амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж, иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.

Тодруулбал, өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдрүүдэд 09:00-21:00, амралтын өдрүүдэд 10:00-17:00, бүх нийтийн амралтын болон баярын өдрүүдэд 10:00-16:00 цагийн хооронд ажиллаж байгаа аж.

Мөн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй болон гэрээр асаргаа шаардлагатай иргэдэд гэрийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.

Үүнээс гадна дүүрэг бүрд нэмэлт үйлчилгээний цэг ажиллуулж байгаа юм.

Иргэд өөрийн оршин суугаа хаягийн дагуу харьяа хороо, бүсийн амбулатори болон өрхийн эрүүл мэндийн төвд хандаж тусламж, үйлчилгээ авах боломжтой. Мөн тухайн байгууллагын утсаар холбогдон эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой.

Харьяа эрүүл мэндийн байгууллагуудын хаяг, байршил болон холбоо барих утасны мэдээллийг дүүрэг, бүс, хороогоор хүргэж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү