Энэ сард бүх нийтийн амралт хоёр удаа тохиож байна. Тухайлбал, маргааш Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэн бүх нийтээр амрах юм. Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг ийнхүү Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ.
Мөн арваннэгдүгээр сарын 26-ны пүрэв гарагт Улс тунхагласны өдөр тохиож, бүх нийтээр амарна. Монгол бөхийн өргөөнд "Чингис хаан" цомын төлөөх барилдаан болно. Энэ онд Чингис хаан мэндэлсний 864 жилийн ой тохиож буй юм.
0
0
0
0
0
0