Өсвөрийн футзалын аваргууд тодорлоо

Өсвөрийн футзалын аваргууд тодорлоо


7 жил

   Монголын Хөлбөмбөгийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Өсвөрийн футзалын УАШТ”-ий 10, 12 хүртэлх насны медалийн эзэд болон тэмцээний шилдгүүд өнөөдөр тодорлоо.

10 хүртэлх насанд Архангай аймаг, 12 хүртэлх насанд “Монголын тэмүүлэл” багууд хүртсэн юм. Тэгвэл 10 хүртэлх насны аваргын төлөө “Арвис”, “Дэрэн”, 12 хүртэлх насны аваргын төлөө “Дэрэн”, “ДМЮ” клубүүд тоглоход “Дэрэн” клубийн хоёр насны баг тус тусын өрсөлдөгчөө хожиж, ФУАШТ-ий аваргын цомыг өргөлөө. Медалийн төлөөх тоглолтуудын дараа 10, 12 хүртэлх насныхны ФУАШТ-ий хаалтын үйл ажиллагаа болж, шилдгүүдийн тодрууллаа. 

10 хүртэлх нас:

Шилдэг хаалгач: Б.Ганбаатар /Архангай аймаг/
Шилдэг тэгш тоглогч: В.Ким /Дэрэн/
Шилдэг довтлогч: О.Барсболд /Архангай аймаг/ 12 гоол

12 хүртэлх нас:

Шилдэг хаалгач: О.Тэргэл /Дэрэн/
Шилдэг тэгш тоглогч: Ш.Эрхэс /Монголын тэмүүлэл/
Шилдэг довтлогч: Э.Даринчулуун /ДМЮ/ 17 гоол оруулсан нар тус тус тодорлоо. 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү