БНСУ-аас зээлэх 500 сая ам.долларыг утаа бууруулахад зарцуулна

БНСУ-аас зээлэх 500 сая ам.долларыг утаа бууруулахад зарцуулна


7 жил

Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид БНСУ-д албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалынхаа эхэнд Ерөнхий сайд Хөх ордонд зочлон, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд бараалхсан талаар Ёнхап агентлаг онцлов. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх эхний гадаад айлчлалаа урд хөршөөс эхлэх болов уу гэсэн хүлээлт байсан ч гүйцэтгэх засгийн тэргүүн БНСУ-ын Ерөнхий сайдын урилгаар Сөүлд айлчилж байна.

ОУВС-тай байгуулсан, хэлэлцээийн дагуу манай улс Япон, БНСУ-аас их хэмжээний, хөнгөлөлттэй зээл авах нөхцөл бүрдсэн юм. БНСУ-тай 500 сая ам.долларын, жилийн 0.2 хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийн гэрээ байгуулах нь өмнөх Засгийн газрын үед тодорхой болсон байв.

Ерөнхий сайдын айлчлалын үеэр талууд зээлийн гэрээг хэлэлцэх юм. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг хагас тэрбум ам.долларын зээлийг утаа бууруулахад зарцуулна. Гэхдээ гэр хорооллын иргэдэд утаагүй зуух тараахгүй гэдгийг онцлов.

Хэдийгээр Засгийн газар шинээр авч буй гадаад зээлээ агаарын бохирдлыг бууруулахад ашиглахаар шийдсэн ч зээл олгож буй талтай заавал зөвшилцөн, тохиролцдог олон улсын жишиг бий.    

Дашрамд хэлэхэд Япон Улс Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсаны дараа манай улсад нийт 850 сая ам.долларын зээл олгох шийдвэр гаргасан юм. Өнгөрсөн сарын 5-нд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ГХ-ны сайд Д.Цогтбаатар нар ЖАЙКА-гийн Дэд Ерөнхийлөгч Казухико Кошикаватай гэрээ хийснээр, зээлийн эхний хэсэг болох 283 сая ам.долларыг хүлээн авсан. Тус улсаас авсан зээл жилийн 0.8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү