ОХУ-д болсон өсвөрийн сагсан бөмбөгийн ОУ-н тэмцээнээс Монгол улсын тамирчид хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжиллтайгаар эх орондоо иржээ.
Энэ удаагийн тэмцээн Федора Владимировича Оканина-н нэрэмжит болон зохион байгуулагдсан бөгөөд тус тэмцээнд ОХУ-н Улан-Үдэ, Чита, Иркутск хотын багууд оролцсон юм. Тус тэмцээний эрэгтэй U11 насны ангилалд МУ-н Д.Отгонбаатар болон нэгдүгээр баг мөнгөн медаль хүртсэн бол Түвшинжаргал дасгалжуулагчтай хоёрдугаар баг хүрэл медалыг хүртсэн юм. U10 насны ангилалд Оргил дасгалжуулагчтай Монгол улсын нэгдүгээр шигшээ баг мөнгө, Дашжаргал дасгалжуулагчтай 3-р шигшээ баг хүрэл медаль хүртлээ. Харин эмэгтэй ангилалд Чинзориг болон Сугарцэцэг дасгалжуулагчтай Монгол улсын хоёрдугаар шигшээ баг хүрэл медаль хүртсэн байна.