Хайрын дууч О.Анхбаяр буюу Анхаа Халиун хэмээх дуучид маань ойрд их сонинтой байгаа аж. Киви хамтлагийн гишүүн байсан Б.Халиун яг түүн шиг шоунд оролцсны дараа шинэ соло уран бүтээлдээ орж энэ онд шинэхэн цомгоо гаргах гэж буй юм. Тэгвэл түүний нөхөр Анхаа нь төрийн албан хаагч болжээ. О.Анхбаяр нь Хан-Уул дүүргийн Соёлын төвийн даргаар ажиллах болсон байна. Ингээд хос дуучид маань уран бүтээл, ажлын хувьд өрх тусгаарлав бололтой.