Сүхбаатар дүүрэг "Хог хаягдлын ухаалаг систем"-тэй анхны дүүрэг боллоо


7 жил

   Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаагийн санаачилгаар Засаг Даргын Тамгын газрын хамт олон  хог хаягдлыг анхан шатанд нь ангилан ялгах дадлыг хэвшүүлэх, өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлэхээр Тамгын газрын байрандаа хийлээ.

Мөн 1-10-р хороодуудад байрлах хогийн цэгүүдийг шинэчилж, эргэн тойронд 360 градусаар эргэх камеруудыг байршуулав. Ингэснээр иргэдэд  хогоо хогийн савандаа хаях зөв дадал суулгахаас гадна 24 цагийн хяналтын камер байрласнаар гэмт хэргийн гаралт буурах сайн нөлөөтэй аж.

Мөн хог хаягдлыг  дахин боловсруулах боломжтой буюу цаас, ундаа, усны хуванцар сав гэх мэт бүтээгдэхүүнүүд гарах боломжтой юм. 

Сүхбаатар дүүргийн 1-ээс 10-р хороодод 100 гаруй сая төгрөгийн өртөгтэй нийтдээ 250 камер суурьлуулсан бөгөөд 24 цагийн хяналтаар ажиллах юм. Хог ил задгай хаясан иргэдэд хороо, СӨХ-өөр дамжуулан сануулга  очих бөгөөд удаа дараалан үйлдсэн тохиолдолд зөрчлийн хууль болон хог хаягдлын хуулийн заалтуудтай зохицуулалт хийн торгууль ноогдуулах болно хэмээв. Мөн ингэснээр иргэд зөв боловсон дадалд суралцах юм. 

Мөн цаашид хог хаягдлыг анхан шатанд нь ангилж сурах дадал хэвшлийг олгох  зорилгоор сургууль, цэцэрлэгүүдийн хүүхэд багачуудад сонирхолтой байдлаар сургалт явуулах буюу хог хаягдлын ангилан хаях хогийн сав  байршуулна хэмээн Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.9.44.xxx] 7 жил
сайхан ажил эхлүүлжээ. баяр хүргэе
Баяраа [66.181.169.xxx] 7 жил
Зөв л ажил байнадаа.