Үндсэн хууль батлалцсан ахмадуудад сар бүр 150 мянган төгрөг олгохыг дэмжлээ

Үндсэн хууль батлалцсан ахмадуудад сар бүр 150 мянган төгрөг олгохыг дэмжлээ


7 жил

     УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг төслийн агуулга нь нэмэгдэл авдаг алдар цолтой ахмадууд дээр нэмээд Үндсэн хууль хэлэлцэн батлалцсан 1990-1992 оны Ардын их хурлын депутат, Улсын бага хурлын гишүүн ахмадуудад сар бүр 150 мянган төгрөг олгодог болох тухай юм.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэллээ. Б.Пүрэвдорж гишүүн “Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал яригдаж байгаа энэ үед ийм зүйл хэлэлцэж байгаад гайхаж байна. Үндсэн хууль батлалцсан хүмүүс баталсан хуулиа хамгаалсан байр суурь илэрхийлдэг учраас ийнхүү мөнгөн тэтгэлэгээр амыг нь хаах гэж байгаа юм биш биз дээ” гэв.

Мөн УИХ-ын гишүүн Л.Болд “Үндсэн хууль баталсан хүмүүст нэмэгдэл олгочихвол чимээгүй болчихно гэж бодсон бол эндүүрэл шүү. Бид чимээгүй болохгүй. Байр сууриа илэрхийлсээр байх болно” гэлээ.

Гэсэн хэдий ч чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Үндсэн хууль батлалцсан ахмадуудад сар бүр 150 мянган төгрөгийн нэмэгдэл олгохыг дэмжлээ. Ингэснээр тогтоолын төслийг эхний хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү